Өнөөдөр арванхоёрдугаар сарын 22. Ес эхэлж байна. Монголчууд эрт дээр үеэс өвлийн улирлын оргил хүйтэн цагийг “ес эхлэх өдөр”  буюу энэ өдрөөс эхлэн есөн есөн 81 хоногоор тооцдог уламжлалтай. Есөн есөө гурав гураваар нь багцалж “нялх гурав”, “идэр гурав”, “хөгшин гурав” гэж нэрлэдэг байв. Тухайлбал цаг агаарын байдлыг ийнхүү илэрхийлдэг байсныг та бүхэн санаж байгаа биз ээ.

12.22-12-30 Нэг есд нэрмэл архи хөлдөнө

12.31-01.08 Хоёр есд хорз архи хөлдөнө

01.09-01.17 Гурван есд гунан үхэрийн эвэр хуга хөлдөнө

01.18-01.26 Дөрвөн есд дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө

01.27-02.04 Таван есд тавьсан будаа хөлдөхгүй

02.05-02.13-Зургаан есд зурайсан зам гарна

02.14-02.22 Долоон есд дов толгой борлоно

02.23-03.02 Найман есд нал шал болно

03.03-03.11 Есөн есд ердийн дулаан болно гэдэг билээ.

Бидний өвөг дээдэс зургаадугаар сарын 22-ныг “нар буцах өдөр”, арванхоёрдугаар сарын 22-ыг “ес эхлэх өдөр” гэж нэрлэдэг нь од эрхэс, нар сарны явдал суудал хөдөлгөөнийг тухай шинжлэх ухааны мэдлэгтэй байсны баталгаа. Энэ өдөр жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохиодог. Хэдийгээр нар наашилж буй ч монгол тооллоор өнөөдрөөс хүйтний эрч чангарч хүйтнийг  жинхэнэ утгаар нь мэдэрч эхэлнэ.  Манай умард хагас бөмбөрцөгт өдөр уртасч, нарны мандаж, шингэх чиглэл нь аажмаар умардад шилждэг.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн