Рэппер Эминемд дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн алдар хүн, сая сая шүтэн бишрэгч гээд бүх зүйл бий. Харин түүнд цорын ганц дутагдаж буй зүйл нь жинхэнэ хайр гэнэ.
Америкийн домогт рэппер тэрбээр 2006 онд эхнэр Кимберли Энн Скотоосоо салнаасаа хойш хайртай хүнтэйгээ учирч чадаагүй гэжээ.
Тэрбээр хайраа олохын тулд танилцах сайтад бүртгүүлж, стриптиз клубт хэд хэдэн охидтой уулзаж үзсэн гэнэ. Тэр ч бүү хэл ижил хүйстнүүдийг сайтад хүртэл орж үзжээ. Эминем “Тийм ээ, би Tinder-ийг ашиглаж үзсэн нь үнэн. Бас клубүүдээр ч хэсч байсан. Хэн нэгэнтэй учирна гэж одоо ч найдсаар л байна. Магадгүй тэнд ч байгаа юм бил үү” хэмээн ярилцлагадаа өгүүлжээ.
Дунд сургуулийн анхны хайр Кимберли Энн Скотоосоос салснаас хойш тэр хэд хэдэн хүүхэнтэй болзож үзсэн боловч ямар ч үр дүнд хүрээгүй гэжээ. “Ёстой амаргүй юм билээ. Салснаасаа хойш би хэд хэдэн удаа болзож үзсэн. Гэвч ярья гэхээр зүйл огт болоогүй. Болзоо гэдэг сүүлийн үед надад зохих юм биш болжээ” хэмээжээ.
Дуучин Эминем 1999 онд Кимберли Энн Скоттой гэрлэсэн юм. Гэвч тэд 2001 онд салжээ. Ингээд дурлалт хос 2006 онд дахин нийлж, хуримаа хийсэн боловч зам нийлээгүй юм. Энэ гэрлэлтээс Эминем Хейли хэмээх 21 настай охинтой.