-Отгонтэнгэрт болсон энэхүү осол сүүлийн дөрвөн жилд дэлхийн уулын спортод гарсан гурав дахь том осол болсоныг гадны хэвлэлүүд онцолсон-

Одоогоос хоёр сарын өмнө хүсэл зоригоороо нэгдсэн 27 уулчин аяллынхаа зорилгыг гүйцээж Отгонтэнгэр хайрхны оргилд төрийнхөө далбааг мандуулан догдлон зогсоод буцахдаа 10 нь л үлдэж аньсагаа чийгтүүлэн зогсоно гэж хэн ч төсөөлөөгүй. Нүд ирмэх зуур болж өнгөрсөн тэр агшинд 17 уулчин тэнгэрт одож, үлдсэн нь нөхөж баршгүй сэтгэлийн шархтай хоцорсон юм. Амьд үлдсэн 10 уулчныг Нийслэл хотод авчирсны дараа шууд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв сэтгэл сэргээн засах эмчилгээ хийлгэсэн бөгөөд тэд өнөөдөр тус тусынхаа ажлыг хийж яваа аж. Хэдийгээр эргээд энгийн амьдралдаа орсон мэт хүмүүст харагдаж байгаа ч насан туршдаа нөхөж баршгүй сэтгэлийн шархтай хоцорсон тэдний сэтгэлзүй хүнд, “шок”-ноосоо гараагүй байгааг ар гэрийнхэн нь хэлж байгаа юм.

Тэд ослын тухай ярих нь байтугай Отгонтэнгэрт явж байх үеийн зургийг хүртэл үзүүлэх дургүй, өдөр хоногуудыг хар дарсан зүүд шиг өнгөрүүлж байгаа гэсэн. Эмч нар ч тэр тухай асуухгүй байхыг зөвлөжээ. Мөн талийгаачдын ар гэрийнхэн амьд үлдсэн уулчид руу утсаар ярьж, мессеж бичиж  буруутгасан тохиолдол цөөнгүй гарчээ. Тухайн үед хэвлэлээр цацагдсан шиг байгаль хамгаалагчид тэднийг битгий яв гэж хэлээгүй, хэн ч уул руу гарахыг хориглоогүй байна.

Сэтгэлд үлдсэн гүн шархыг цаг хугацаа анагаадаг болохоор эсэн мэнд үлдсэн уулчид хэзээ нэгэн цагт Отгонтэнгэр ууланд болсон эмгэнэлт хэргийн нууцыг дэлгэх өдөр ирэх биз ээ.

By updown

One thought on “Отгонтэнгэр уулнаас амьд үлдсэн уулчидын сэтгэл санаа хүнд байна”
  1. evii dee tednii buruu gej yu baihav hairan saihan naizuudaa aldsan humuust har darsan zuud shig l bgaa anhnaasaa TER SAIHAN HAIRHANDAA garah yosgui baisan yum

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн