Токиогийн их сургуулийн Такүзо Аиды тэргүүтэй хэсэг эрдэмтэд ан цав үүсч, хагарч цуурсан тохиолдолд өөрөө нөхөгдөх чадвартай шил хэлбэрийн полимер зохион бүтээжээ. Энэхүү бүтээлийг гар утасны дэлгэцийг хамгаалахад ашиглаж болох юм байна.
Энэхүү полимерийн дагуу тал нь өөрийнхөө ан цавыг нөхдөг төдийгүй анхнаасаа бат бэх хийгдсэн гэдгээрээ онцлогтой ажээ. Ингэхдээ гэмтэл, цуурлыг арилгахын тулд полимер шилнийхээ цуурсан хэсгүүдийг нийлүүлж, чанга шахахад л нөхөн сэргээх үйл явц нь эхэлдэг юм байна.