2017-12-21 16:521min02

Сильвестер Сталлоне хүчингийн хэрэгт холбогдлоо

stallone

Жүжигчин, найруулагч Сильвестер Сталлонег хүчингийн хэрэгт буруутгажээ. TMZ агентлагийн мэдээлснээр энэхүү гомдлыг Санта-Моникагийн цагдаагийн газарт хохирогч гэгч нэгэн хүн гаргасан байна. Хохирогчийн нэрийг олноос нууцалсан аж. Энэ хэрэг 1990 онд Сталлонегийн оффист гарсан гэнэ.

Жүжигчин эр үүнийг үгүйсгэж, хариу гомдол гаргахаар зэхэж байна.

Харин цагдаагийн газраас олж авсан мэдээллийг судалж байгаа бөгөөд удахгүй прокурорын газарт шилжүүлж, цаашид хэрэг үүсэх эсэхийг шийдвэрлэх юм байна.