Эдгээр сонирхолтой баримтууд таныг ертөнцийг арай өөр өнцгөөс харахад нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна.
Өөр өөр эцгийн ихрүүд байж болдог. Энэ үзэгдлийг суперфекундаци гэж нэрлэдэг. Дэлхий дээр өөр өөр эцгийн хоёр ихэр 10 бий. Ийм тохиолдол Польшид нэг, Испанид нэг, АНУ-д хоёр, Энэтхэгт мөн хоёр бүртгэгджээ.
Хятадууд төрөлхийн сүү уух чадваргүй. Хятадын иргэдийн дунд лактозийг шингээх чадваргүй хүмүүс 93% байдаг.
Нийт хүмүүсийн 1.6% нь бусад хүний өвдөлтийг өөр дээрээ мэдрэх чадвартай.
Тагтаа дүрслэлийг тогтворжуулахын тулд явахдаа толгойгоо дохидог.
Өвчтөнд өөр хүний бөөр шилжүүлэн суулгахад өөрийнх нь бөөрийг байранд нь хэвээр нь үлдээдэг.
Норвегид хөлөг баатруудад зориулсан хаан оцон шувуу байдаг. Энэ оцон шувуу цэргийн алба хаагчдаа таньдаг төдийгүй тэднийг хараад ихэд баярладаг гэнэ.
Швейцарьт ганц далайн гахай тэжээхгүй байх хуультай.
Японд уурласан царайг санагдуулам хээтэй хавч идээшдэг.
Цэнхэр нүдтэй хүмүүс харьцангуй хожуу буюу хүн төрөлхтөн шаазанг зохион бүтээсний дараа бий болжээ.
Цаасаар хуруугаа эсгэх нь энгийн эсгэлт, зүсэлтээс илүү их өвддөг. Учир нь цус бага гарч, мэдрэлийн цэгүүдийг ил гарган агаарт хэт мэдрэг болгодог байна.
Рексийн тираннозаврын орчин цагийн ойрын хамаатан нь тахиа.
Америкийн сэтгэлзүйчид судалгаа хийсний үр дүнд хүний оюуны чадавхид бие дээрх үс нөлөөлдөг гэж баталжээ. Өөрөөр хэлбэл үс их байх тусмаа илүү ухаалаг гэсэн үг. Харин 1996 онд доктор Айкаракуди Алиас докторууд, өндөр боловсролтой хүмүүсийн дунд цээжиндээ үстэй хүмүүс олон байдаг гэж мэдэгджээ.
Колумбад Каньо Кристалес хэмээх өнгө өнгийн гол бий. Энэ голын ус улаан, шар, ногоон, цэнхэр, хар зэрэг 5 өнгөөр урсдаг байна.
Төвөнх зөвхөн эрэгтэй хүнд биш, эмэгтэй хүнд ч байдаг. Гэхдээ эмэгтэйчүүдийнх ил харагддаггүй байна.