Хятадын Ляонин мужийн нэгэн хос 140 мянган юань буюу 21300 долларыг нааж эвлүүлэхэд гурван сарын хугацааг зарцуулжээ. Энэхүү их хэмжээний мөнгийг нөхрийн аав, 85 настай өвгөн хайчилж хаясан байна.
Нөхөр Чэний хэлснээр өнгөрсөн оны 10 дугаар сард аав нь байшингаа 200 мянган юань буюу 30400 доллараар зарсан байна. Гэтэл өвгөн байшингийнх нь мөнгийг хүү, бэр хоёр нь авчихна гэж хардсандаа 75 хувийг нь жижиглээд хайчилчихжээ.
Азаар 60 мянган юань буюу 9100 долларыг хайчлаагүй үлдээсэн байна. Аавынхаа хийсэн тэнэг үйлдэлд харамссан хос хэдэн мянган мөнгөн дэвсгэртийг нааж банкинд солиулах ажилд орсон байна. Ингээд өдөр бүр 17 цаг сууж, гурван сар суусны эцэст бүх мөнгийг нааж, 200 мянган юанийг банкаар солиулжээ.
1 comment
Хужаагийн умхий санаа ч менеес мен байна даа