ОХУ Крымийн хойгт хоёр цахилгаан станц нээнэ

2019-03-15 15:001min0
33333333333333333

ОХУ-ын Засгийн газар Крымийн хойгийн Симферополь болон Севастополь хотод тус бүр цахилгаан станц нээх гэж байгаагаа мэдэгдлээ. Цахилгаан станцуудыг Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэсний таван жилийн ойтой давхцуулж, ирэх даваа гарагт нээх аж.

Байгалийн хийгээр ажилладаг станцуудыг Оросын төрийн өмчит Ростех компани барьсан байна. 2015 оны сүүлээр Крымийн хойгт Украинаас эрчим хүч нийлүүлдэг дөрвөн шугам тасалдаж, онц байдал тогтоосон бөгөөд үүний дараа 940 МегаВатт хүчин чадалтай хоёр цахилгаан станцыг $1.1 тэрбумын зардлаар босгох шийдвэр гаргаж байжээ.

Энэ районы эрчим хүчний эх үүсвэрийг ОХУ далай доогуур хэд хэдэн кабель татан хангаж байсан бөгөөд ирэх даваа гарагт тус бүс нутгийн оршин суугчид бие даасан эрчим хүчний эх үүсвэртэй болох гэж байна.

Эх сурвалжууд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Севастополь хотын станцын нээлтэд оролцож магадгүй хэмээн мэдээлж байна.

Эх сурвалж: Russia today

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй