Канадын тэрбумтны үхлийн шалтгаан тодорхой болжээ

2017-12-19 09:201min4
barry_honey_sherman.jpg.size-custom-crop

Канадын тэрбумтан, “Apotex” эмийн үйлдвэрийг үүсгэн байгуулагч Барри Шерман болон түүний эхнэр Хани нар боомилогдож амиа алджээ. Эхнэр нөхөр хоёрын цогцос гэрийнхээ бассейнаас олдсон юм. Ингэхдээ гаднаа ил харагдах ямар нэгэн шинж тэмдэг байгаагүй аж. Хэдий тийм боловч баян хосын үхлийн шалтгааныг сэжигтэй гэж үзсэн юм.

Амиа алдсан хосыг хамгийн анх байшинг нь зарахад туслахаар ирсэн үл хөдлөх хөрөнгө зуучлалын агент олсон байна. “Toronto Star”-ын мэдээлж буйгаар Шерманы гэр бүлийнхэн болсон явдлыг нарийн судлуулахаар шинжээч, цагдаа нарыг дууджээ.

Барри Шерманы нийт хөрөнгийг 4.6 тэрбум доллар гэж үнэлдэг байна. Түүний үйлдвэрт нийт 11 мянга гаруй хүн ажилладаг бөгөөд Барри өнгөрсөн арваннэгдүгээр сард “Canadian Business” сэтгүүлээс гаргадаг Канадын хамгийн баян хүний жагсаалтад оржээ.

4 сэтгэгдэлтэй

  • Гайхагч

    2017-12-19 10:41 at 10:41

    Тэгээд тэр үхлийн шалтгаан нь юу болж таарваа…

    Хариулах

  • тодорой л бна

    2017-12-19 12:06 at 12:06

    үхлийн шалтгаан нь бассейн ба шинжээч цагдаа нар болж хувирлаа

    Хариулах

  • зочин

    2017-12-19 13:27 at 13:27

    юу бичиж байгаагаа мэддэггүй амьтад уу

    Хариулах

тодорой л бна сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй