Дэлхийд

Сарьсан багваахайн нүүдлээс болж хотынхон дүрвэж байна

Австралийн Квинсленд мужийн Чартерс-Тауэрс хэмээх бяцхан хотод сарьсан багваахайн сүрэг нисэн ирж, амгалан тайван байдлыг алдагдуулж байна. Тус хотод 200 мянган орчим сарьсан багваахай ирж, хотын мод бутан дээр үүрлэжээ. Гэтэл энэ хот 10 мянга орчим хүн амтай юм. Сарьсан багваахай хүмүүс рүү дайрахгүй байгаа ч муухай дуу гаргаж, мод, зам, дээвэр гээд хаа сайгүй өтгөнөө гаргаж байна. Хүмүүс айсандаа гэрээсээ ч гарч чадахгүй байгаа бөгөөд хотын засаг захиргаа нийтийн цэцэрлэгт хүрээлэн, усан бассейн зэргийг хаахаас өөр аргагүй болжээ. Учир нь нийтийн эзэмшлийн зам талбай үхсэн сарьсан багваахай, өтгөнд дарагдсан байдалтай байна. Зарим иргэд айсандаа хотоос дүрвэжээ. Хотынхон түүнчлэн сарьсан багваахайг аюултай өвчний вирус тээж ирсэн байж болзошгүй гэж үзэж байна. Энэ төрлийн амьтад байгалиасаа Хендр, Нипах вирусыг тээгчид байдаг аж. Нисдэг амьтад цэцэрлэг, ургамал, модонд асар их хэмжээний хохирол учруулсан гэнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close