Канадын тэрбумтан, “Apotex” эмийн үйлдвэрийг үүсгэн байгуулагч Барри Шерман болон түүний эхнэр Хани нар боомилогдож амиа алджээ. Эхнэр нөхөр хоёрын цогцос гэрийнхээ бассейнаас олдсон юм. Ингэхдээ гаднаа ил харагдах ямар нэгэн шинж тэмдэг байгаагүй аж. Хэдий тийм боловч баян хосын үхлийн шалтгааныг сэжигтэй гэж үзсэн юм.

Амиа алдсан хосыг хамгийн анх байшинг нь зарахад туслахаар ирсэн үл хөдлөх хөрөнгө зуучлалын агент олсон байна. “Toronto Star”-ын мэдээлж буйгаар Шерманы гэр бүлийнхэн болсон явдлыг нарийн судлуулахаар шинжээч, цагдаа нарыг дууджээ.

Барри Шерманы нийт хөрөнгийг 4.6 тэрбум доллар гэж үнэлдэг байна. Түүний үйлдвэрт нийт 11 мянга гаруй хүн ажилладаг бөгөөд Барри өнгөрсөн арваннэгдүгээр сард “Canadian Business” сэтгүүлээс гаргадаг Канадын хамгийн баян хүний жагсаалтад оржээ.

By updown

4 thoughts on “Канадын тэрбумтны үхлийн шалтгаан тодорхой болжээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн