Бельги улс түүхэндээ анх удаа Саудын Араб улсад эмэгтэй дипломатч илгээх гэж байна. Энэ талаар “The Independent” хэвлэл даваа гарагт мэдээлжээ. Бельгийн Гадаад хэргийн сайд Дидье Рейндерс Доминик Минерийг Саудын Арабын вант улсад шинэ элчингээр томилохыг дэмжжээ.

Доминик Минер Саудын Арабын хаанд ирэх зун итгэмжлэх жуух бичгээ өргөн барих юм. Бельгийн төлөөлөгч ийнхүү 2018 оны зунаас үүрэгт ажилдаа орно.

Энэ бол Саудын Арабын дипломат түүхэнд эмэгтэй элчин сайд ирж буй анхны тохиолдол болж байна. Тус улс энэ жилээс л эмэгтэйчүүдийг спортын тэмцээн наадам үзэх, машин барих зэргийг зөвшөөрсөн билээ. Гэхдээ улс төр, нийгмийн амьдралд хязгаарлалтууд хэвээр байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн