Үндсэн хуулийн цэц хуралдана
2017-12-19 10:00

Үндсэн хуулийн цэц маргааш (2017.12.20) өглөө 09.30 цагт хуралдахаар товложээ. Цэцийн Их суудлын хуралдаанаар УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй гэсэн хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэнэ хэмээн ҮХЦ-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.