Авлигатай тэмцэх газраас 2017 оны 12 дугаар сарын 1-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 41 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 65 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 21 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд эрүүгийн 7 хэрэг хүлээн авсан бөгөөд 19 хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 194 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 эрүүгийн хэргийг хаах, 4 эрүүгийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ. Одоогоор 170 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Эх сурвалж: АТГ
2 comments
Шалгасан л гэдэг тэгээд хохирлыг төлүүлж улс орноо хохиролгүй болгож буцаан тушаалгасан хэрэг бг уу
2017 онд ТӨХорооны харъяа яамдын санхүү барьж бн ТҮУҮГазар шалгагдаж нягтлан нь байцаагдаад бна л гэсэн юу болсон бэ ах эгч,бэр дүү нар нь хууль цагдаад ажилладаг би хаалтгүй гээд томроод явдаг нягтлан Б.тамирын хэрэг яасан бэ