Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Биткойн Улаанбаатарыг хоёр жилийн дотор утаагүй болгоно – updown.mn

Биткойн Улаанбаатарыг хоёр жилийн дотор утаагүй болгоно

Улаанбаатар хотын агаарын бохирдлын түвшин аюулын харанга дэлдээд багагүй хугацааг үдэж байна. Өвлийн улиралд бохирдлын хэмжээ бүр ихэсч, хамгийн бага үедээ л PPM 500 орчим байдаг нь дэлхийн хамгийн “Бохир агаартай хот” гэсэн “эрхэм” алдрыг Улаанбаатарчуудад хүртээгээд буй. Агаарын бохирдлоос улбаатай өвчлөл газар авч, үүнд хүүхдүүд хамгийн ихээр хохирч байгааг эрүүл мэндийн статистик, тоо баримтууд харуулсаар… Ирээдүйд манай эдийн засагт энэхүү эрүүл мэндийн асуудлууд нь аймшигтай их хэмжээний зардал болон орж ирж, Монгол улсын хөгжлийн потенциал хэдэн арван жилээр хойш татагдана гэдгийг энэ хотын иргэн бид бүгд дор бүрнээ ойлгож байна.

Тэгвэл үүнд Биткойн ямар хамаатай юм бэ?

Биткойн өөрөө үүнд огт хамааралгүй ч түүний бий болгосон Блокчейн хэмээх технологи нь биднийг энэ аймшигт эргүүлгээс гарган авч, аврах боломжтой юм. Агаарын бохирдол, утааны асуудлыг шийдэхийн тулд хэд хэдэн томоохон асуудлуудыг нэгэн зэрэг шийдвэрлэх шаардлагатай бөгөөд эдгээрийн аль нэгийг шийдвэрлэхгүйгээр утааг арилгана гэвэл цонхоо зөвхөн дотроос нь угаачихаад “цэвэрхэн” болчихлоо гэснээс ялгаагүй юм болно.

Нэгэн зэрэг шийдвэрлэх ёстой асуудлууд болон тайлбар

  1. Ядуурал

Гэр хорооллын дийлэнх өрхүүдийн амьдралын боломж, бололцоо тааруу байна. Тэд нүүрсээ л түлнэ, яагаад гэвэл хамгийн хямд дулааны эх үүсвэр нь “нүүрс” учраас. Шөнийн цагийн цахилгааны тарифыг хичнээн ₮0 болгосон ч бүтэн талх худалдаж авч чадахгүй байгаа дээрх хүмүүс цахилгаан халаагуур худалдаж авна гэдэг бол үлгэр.

  1. Эрчим хүчний салбарын төвлөрөл

Манай улсын эрчим хүчний салбар бол хамгийн төвлөрсөн удирдлагатай салбаруудын нэг. Энэ салбарт хувийн компани бараг л байхгүй гэж хэлж болохоор. Хэдхэн том цахилгаан станц л эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Цахилгаан станцуудыг ч, дамжуулах сүлжээг ч улс эзэмшдэг. Хувь хүмүүс болон хувийн компаниуд энэ салбарт улстай өрсөлдөх ямар ч боломжгүй.

  1. Төрийн тэнэг татаас

Манай улсын эрчим хүчний тарифын 1квц-ын үнэ хамгийн ихдээ л ₮200 болдог. Дэлхийн дундаж ӨРТӨГ (Бусад зардлаа нэмээд, жаахан ашиг нэмээд борлуулах үнэ ч биш) л гэхэд ойролцоогоор ₮300 байдаг. Үүнээс болж улсын цахилгаан станцууд, дамжуулах сүлжээ компаниуд бүгдээрээ алдагдалтай ажилладаг. Энэ бүх алдагдлыг татварын мөнгөөр, гадны зээлээр нөхөж байна. Логикийг нь сайн бодоод үзвэл бүр тэнэг. Цахилгааныг хамгийн их хэрэглэдэг хүмүүс л хожиж байгаа. Нэг ёсондоо хамгийн баян иргэдийнхээ цахилгааны хэрэглээг татварын мөнгөөр хөнгөлж өгч байна шүү дээ. Энэ нь баян ядуугийн тэнцвэргүй байдалд шууд нөлөөлдөг. Эрчим хүчний үнийг зах зээлийн үнээр борлуулж эхэлбэл амьдралын түвшин тааруу иргэдэд эхэн үедээ хамгийн хүндээр тусах тул ямар ч улс төрч энэ сэдвийг хөндөхөөсөө айдаг. Бодит байдлаас 3 дахин хямд үнээр эрчим хүчээ борлуулж байгаагаас шалтгаалж ямар ч хувь хүн, компани энэ салбарт өрсөлдөх боломжгүй байгаа юм.

  1. Дэд бүтэц

Манай эрчим хүчний салбарын дэд бүтэц маш муу. Дандаа нүүрсний цахилгаан станцууд ажиллуулдаг болохоор эрчим хүч 1квц тутамд ялгаруулж байгаа C02-ын хэмжээгээрээ дэлхийн хамгийн бохир эрчим хүчтэй орнуудын эгнээнд ордог. Нүүрсний цахилгаан станцыг хэрэглээний шаардлагын дагуу хүчин чадлыг нь багасгаж, эсвэл өсгөж болдоггүй. Дулааны дэд бүтэцтэй холбосон байдгаас шөнөдөө ч гэсэн бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах шаардлагатай болдог. Манай улс бол энэ дэлхийд байхгүй сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй улс. Гэтэл манай эрчим хүчний салбар болон сүлжээ энэ их сэргээгдэх эрчим хүчийг шингээх чадваргүй. Ганц Салхитын цахилгаан станцаас бий болж байгаа 30MW шингээх гэж толгойгоо гашилгасан.

  1. Гадаад валютын урсгал

Дэд бүтэц муугийн улмаас өдөр бүр ажил тарсны дараа манай улсын эрчим хүчний хэрэглээний оргил цаг эхэлдэг бөгөөд эрчим хүчний эх үүсвэрүүд энэхүү хэрэглээний шаардлагыг хангаж дийлдэггүй. Тиймээс өдөр бүр энэ цагуудад бид Орос болон Хятадаас эрчим хүч импортолдог. Тухайн улсуудад ч гэсэн энэ цаг нь оргил цаг байдаг бөгөөд оргил цагийн эрчим хүчээ манай улсыг өрөвдсөндөө л зардаг гэж хэлэхэд буруудахгүй болов уу…, гэхдээ хямдхан бол огт биш. Улаанбаатарчууд унтсан үеэр манай сүлжээ шинээр боловсруулж байгаа эрчим хүчээ шингээж чадахгүй болдог бөгөөд буцаагаад гадагшаа үнэгүй шахам хүчээр экспортолж гаргадаг. Хөршүүдийн маань хувьд ч мөн адил шөнө дунд эрчим хүч нь илүүддэг бөгөөд мөн л манайхыг өрөвдсөндөө дурамчхан худалдаж авдаг. Эрчим хүчийг хол зөөх тусам замдаа алдагдах хэмжээ нь ихэсдэг. Энэхүү импортын төлбөрт бид жил бүр дунджаар $150 сая долларын төлбөр төлж байна. Энэ нь Монгол улсыг ядууруулж байгаа хамгийн том хүчин зүйлсийн нэг. Эгийн голын цахилгаан станц манай улсын ганц найдлага байлаа, даанч Орос зөвшөөрөөгүй.

  1. Санхүүжилт

Иргэд нь мөнгөгүй. Улс нь мөнгөгүй. Дэд бүтэц нь хуучин. Ямар нэгэн өөрчлөлт, шинэчлэлтийг хийхэд заавал санхүүжилт хэрэгтэй болно. Хичнээн мэргэн, зөв шийдэл олсон ч мөнгө зайлшгүй хэрэг болно.

Шийдэл

Гэр хорооллын бүх өрхүүдэд өөрсдийн газар дээр төвлөрсөн бус микрогрид байгуулах эрхийг олгоё. Мөн өрх бүрт цахилгаан халаагуур, бичил нарны хавтангууд, баттерей (Цахилгаан машин ч байсан болно), хоёр талдаа тоолох чадвартай, интернетэд холбогдсон ухаалаг тоолуур олгоё. Мөн өөрсдийнх газар дээгүүр явж байгаа, эсвэл ойр орчмын газрыг нь ашигладаг улсын өмчит цахилгаан дамжуулах сүлжээний дэд бүтцийн хэсгүүдийг тухайн өрхүүдэд үнэгүй хувьчлаад өгье. Эрчим хүчнийхээ үнийг хамгийн баян өрхүүдээсээ эхэлж бага багаар чөлөөлж эхлэе. Үүнтэй холбоотой бүртгэл, төлбөр тооцоо, менежментийн асуудлыг нь Блокчейнээр шийдье. Тэгснээр хэн юу эзэмшиж байгаа нь хүн бүрт нээлттэй харагдахаас гадна, аль нэг дарга нь өөрийн дураар энэ үйл ажиллагааны дундаас завших боломжгүй болно. Мөн Блокчейн дээр энэхүү сүлжээний системийнхээ суурийг тавьснаар ирээдүйд маш сонирхолтой боломжууд нээгдэх юм. Хэд хэдэн улсын байгууллага, буяны байгууллага, гадаад байгууллага, мөн хэрэв хүсвэл хувийн компаниуд ч өөрсдийн Node ажиллуулах эрхтэй байснаар бүртгэлийн үнэн, шударга байдлыг хангана.

Энэ сүлжээний бүх төлбөр тооцоо, үнэ тарифууд цэвэр зах зээлийн хуулиар зохицуулагдана. Ухаалаг тоолуур нь ямагт эрчим хүчнийхээ хэрэглээг хамгийн цэвэр, хамгийн хямд эх үүсвэрээс худалдаж авахыг хичээнэ. Мөн илүүдэл эрчим хүчээ аль болох боломжит хамгийн өндөр үнээр борлуулахыг хичээнэ. Баттерейгаа мөн энэ зарчмаар цэнэглэж, зарцуулна. IOTAшиг криптовалютыг энэ сүлжээний нэгж болгож ашигласнаар найдвартай, мөн банкны системийн шимтгэл төлөхгүй, борлуулсан эсвэл худалдаж авсан эрчим хүчнийхээ төлбөр тооцоог real-time (тухай бүрт нь шууд) хийж явах боломжтой.

  1. Ядуурал

Улсын өмчийг дандаа хамгийн баян, боломжтой, чадалтай хүмүүс нь хувааж авдаг. Алдагдалтай ажиллаж байсан улсын компанийг үнэ хаялцаж авсан болохоор буцааж гаргасан зардлаа нөхөхийн тулд үйлчилгээний үнийг тэнгэрт тулгадаг. Эрчим хүчний сүлжээг хамгийн ядуу иргэддээ өмч болгон хувааж өгснөөр хамгийн ядуу иргэд маань сар бүрийн орлогыг нь бага ч гэсэн тогтмол хэмжээнд нэмэгдүүлж байдаг хөрөнгөтэй болно. Өөрсдийн газар дээрээ нарны тавцан, мөн баттерей байршуулж эрчим хүч боловсруулж, сүлжээнд борлуулснаар мөн л орлогын эх үүсвэр нь нэмэгдэх боломж бүрдэнэ. Гэр хорооллын иргэдийн газар үнэ цэнэтэй болно.

  1. Эрчим хүчний салбарын төвлөрөл

Олон айл өрхөд эрчим хүчний дэд бүтцийг хувааж хувьчилснаар салбарт үүссэн эрх мэдлийн төвлөрөл байхгүй болно. Зах зээлийн хуулиар хүчин чадал, шаардлагын дагуу иргэд өөрсдийн газар дээр эрчим хүчний дэд бүтэц байгуулж эхэлнэ. Ашгийн төлөө, амьдралаа сайжруулахын төлөө ажиллана. Маш ирээдүйтэй, сэргээгдэх эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг Монгол компаниуд бий болж эхэлнэ.

  1. Төрийн тэнэг татаас

Өөрсдөө эрчим хүчний эх үүсвэр болсноор гэр хорооллын иргэд маань цахилгааны үнийг чөлөөлөхийг шаардаж эхэлнэ. Хамгийн баян өрхүүд нь хамгийн ядуу өрхүүдээсээ эрчим хүч худалдаж авч эхлэх бөгөөд манай нийгмийн тэнцвэргүй байдал бага багаар засарч эхэлнэ. Үнэ суларч, улсын цахилгаан станцууд ч гэсэн зах зээлийн үнээр эрчим хүчээ борлуулах боломжтой болно. Алдагдал нь багасч, төрд ирэх ачаалал нь багасна. Цаашид цахилгаан станцуудыг ч гэсэн хувьчлах боломж бололцоо бүрдэнэ.

  1. Дэд бүтэц

Төвлөрсөн байгаа дэд бүтцийг гэр хорооллын өрхүүд рүү тарааснаар манай эрчим хүчний сүлжээ маш чанартай, найдвартай, тогтвортой болно. Одоогоор бол нэг цахилгаан станц дээр гэмтэл гарахад бүтэн байр, дүүргээрээ тоггүй болох өндөр эрсдэлтэй. Дэд бүтцээ тарааснаар манай сүлжээний хаана ч асуудал гарсан, өөр нэг хэсгээс шууд нөхөж орж ирдэг систем бүрдэнэ. Сэргээгдэх эрчим хүч хөгжинө.

  1. Гадаад валютын урсгал

Яг одоогийн байдлаар дэлхий дахинд тулгамдаж байгаа хамгийн том асуудал нь C02-ын ялгаруулалт. Гэр хорооллын өрх бүрт өсч байгаа Монголын ирээдүй болсон хүүхдүүд багаасаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах сүлжээний нэг хэсгийг ЭЗЭМШИЖ өссөнөөр Монгол улсад энэ дэлхийн хаана ч байхгүй сэргээгдэх эрчим хүчний боловсон хүчин бий болно. Монгол эрчим хүч импортлогч биш, экспорлогч улс болно. Манай сэргээгдэх эрчим хүчний экспортын орлого Оюу Толгой, Таван Толгой зэрэг уурхайнуудыг онигоонд оруулна. Эхний ээлжинд бид төвлөрсөн бус эрчим хүч хадгалах системтэй (Айл бүрт байрлах баттерей, эсвэл цахилгаан машин) болно. Үүнийгээ шөнийн илүүдэл цахилгаанаараа цэнэглэж, өдрийн хамгийн өндөр ачаалалтай үед буцааж хэрэглэснээр одоогийн импортоо багасгана. Эрчим хүчний илүүдэл улам бүр ихсэх бөгөөд энэ нь цахилгаан машин эзэмших өртөг нь бензин машин эзэмших өртгөөс хямдхан болоход нөлөөлнө. Гаднаас Бензин худалдаж авах шаардлага багасна.

  1. Санхүүжилт

Энэ бүхнийг хийх мөнгийг тэгээд хаанаас гаргах юм бэ? Гэр хорооллын өрхүүдэд эрчим хүчний сүлжээний хэсгийг хөрөнгө болгон өгч, газрыг нь үнэ цэнэтэй болгож, эргүүлээд сүлжээнд эрчим хүч борлуулах эрх олгосноор тэд газар болон хөрөнгөө барьцаанд тавьж, зээл авах боломжтой болно.

Монгол шиг хөгжиж буй орнуудад яг энэ төрлийн хөрөнгө оруулалт хийхэд зориулж олон улсын Green Climate Fund (Ногоон хөгжлийн сан) жил бүр $200 тэрбум долларын зээл олгож байна. Манай улсаас Хас банк энэ сангаас шууд хөрөнгө оруулалт татах эрхтэй дэлхийн хамгийн анхны банкны байгууллага билээ. Уг зээл болон Хас банкны энэ үйл ажиллагаа нь банк гэдэг байгууллага нийгэмд гүйцэтгэх ёстой үүргээ биелүүлж байгаа ховор жишээнүүдийн нэг юм. Манай Засгийн Газраас иргэдийн энэхүү хөрөнгөд нь баталгаа гарган өгч, эргүүлээд гэр хорооллын иргэдийн боловсруулсан эрчим хүчийг худалдаж авна гэсэн баталгаа гаргаж өгсөн тохиолдолд иргэд маань энэхүү хямд зээлийн эх үүсвэрээс хөрөнгө босгож, өөрсдийн бичил сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станцаа байгуулах боломжтой болох юм. Энэ “Ногоон хөгжлийн сан”-гийн зээлийг аваад ашиглаад өг л дөө гээд НҮБ биднээс гуйгаад сууж байгаа гэж хэлэхэд буруутахгүй.

Банк болон барилгын салбарын ханашгүй шуналыг хангахын тулд манай төр удаа дараалан бонд гаргаж байсан. Ойрын хугацаанд дахин нэг банк дампуурлаа зарлах юм бол би гайхахгүй бөгөөд мөн л татвар төлөгчдийн мөнгөөр тус банкны алдагдлыг төр нөхнө (3 жилдээ 1 удаа заавал хийдэг заваан юм).  Тэгвэл нэг удаа ч гэсэн хамгийн ядуу иргэдийнхээ амьдралыг сайжруулахын тулд бас бонд гаргаж болно. Барилгын салбар болон банкуудад ханддаг шигээ сэргээгдэх эрчим хүчний салбарыг дэмжсэн хямд зээлийн эх үүсвэрийг төр бонд босгож бүрдүүлж болно. Зөвхөн сэргээгдэх эрчим хүчинд зориулах Монгол улсын бонд гэвэл олон улсын зах зээл дээр булаацалдаад л авна.

Үр дүн

Гэр хорооллын айл бүр сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц, мөн эрчим хүч хадгалах чадвартай станц, мөн энэхүү эрчим хүчийг дамжуулах дэд бүтцийг хувааж эзэмшинэ. Үүнийхээ хариуд нүүрс түлэхийг хуулиар хориглоно. Баян ядуугийн ялгаа багасна, сэргээгдэх эрчим хүчний боловсон хүчинтэй болно, сэргээгдэх эрчим хүчний экспортлогч орон болно (Хятадууд бүр баярлаж уйлаад манайхаас худалдаж авна), маш найдвартай эрчим хүчний дэд бүтэцтэй болно, төрийн зардал багасч орлого нэмэгдэнэ, Парисын гэрээний үүргээ давуулан биелүүлж дэлхийн дулаарлын эсрэг дэлхий нийтийн тэмцэлд бид хувь нэмрээ оруулна, утаагүй болно.

Уншихад гэнэн жаахан хүүхдийн мөрөөдөл мэт санагдаж болох ч энэ нь бүрэн боломжтой гэдэгт би 100% итгэлтэй байгаа. Сүүлийн 6 жил эрчим хүчний технологи, интернэтийн технологи, блокчейн технологийн талаар  дэлхийн хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг уншиж суусан болохоор ийм итгэлтэй байж чадаж байна.

Блокчейн болон сэргээгдэх эрчим хүчийг ингэж хослуулах санааг аль хэдийн хэрэгжүүлэх гээд туршиж үзэж байгаа бодит жишээнүүд ч гэсэн байгаа. Энд бичсэн зүйл нь хоосон төсөөлөл биш, дэлхийн эрчим хүчний салбарын ирээдүйн чиг хандлага юм. Хүссэн хүн худлаа, үнэн гэдгийг нь Google-дээд мэдэх боломжтой. АНУ-ын Калифорниа муж болон Герман улсын жишээг бас харж болно. Гагцхүү манай төр ийм шийдвэр гаргаж хөдөлж чадах уу гэдэг асуудал. Утаа бол баян, ядуу, дарга, цэрэг, хөгшин, залуу гэж хэнийг ч ялгалгүй бүгдийг нь зэрэг алж байгаа хорт дайсан. Ийм системийг эхлээд нэг сум дээр, дараа нь аймгийн төв дээр, тэгээд эцэст нь Улаанбаатарт шат дараалалтайгаар нэвтрүүлэх боломжтой. Сэргээгдэх эрчим хүчний дэлхийн зах зээл бол дэндүү том, энэ салбарт Монголчууд хамтдаа өрсөлдөх ёстой болохоос биш хоорондоо өрсөлдөх ямар ч шаардлага байхгүй.

Хэрэгтэй нэгэнд нь хэрэг болж магадгүй гэдэг үүднээс өөрийн сонирхож судалж байсан товч судалгааг мөн энд тавьлаа. ТАТАЖ АВАХ

2017оны бичигдсэн/зарлагдсан нийтлэл болон төслүүдтэй доорх линкүүдээс орж танилцаж болно.

Эх сурвалж: https://monbit.mn/p20/

10 thoughts on “Биткойн Улаанбаатарыг хоёр жилийн дотор утаагүй болгоно

  1. Бадрах Монгол 2017-12-15 16:29 at 16:29

    өөрийн хувийн биезнесээс өөр улс орно боддог ерөнхнийлөгч,Е/С , сайд нар хэрэгтэй байна даа…. Яасан шуналтай идэж бардаггүй талцаж дуусдаггүй новшнуудтай учрав даа. Сайд дарга бол гэхэд ухардаг ажлаас нь эмээдэг тэр хэмжээнд хүргэх хэрэгтэй. Ерөнхий сайд кабинетаа 24 цаг ажиллуулах хэрэгтэй . айны үе шиг. Хятадаас гадна лалын ертөанц монголруу дайрч эхэллээ

    Хариулах
  2. ч 2017-12-15 16:51 at 16:51

    Хуульгүй санхүүгийн хулхи арга,Цаган захтны луйвар

    Хариулах
  3. irgen, 2017-12-15 17:02 at 17:02

    bitcoin mash ih zahilgaan zarzuuldag uchraas ailuud ih shataj baigaa.
    byh asuudal mongoliin chadvargui toriinhontei holbootoi, dendyy medleg muutai hymyys m

    Хариулах
  4. Нэргүй 2017-12-15 17:40 at 17:40

    эрчим хүчий том үйлдвэрүүдийг хэзээ ч хувьчилж болохгүй харин дор хаяж 200 мегаваттаас дээш чадалтай ядаж ганц усан цахилгаан станцтай болчих юм бол монгол улс эрчим хүчээр бие дааж ажиллах боломжтой болно

    Хариулах
  5. Mongol 2017-12-15 20:08 at 20:08

    Bitkoin geed l mongolchuud shuurdag bolloo. Bi Uuruu Germand ajillaj amidardag hun. End manaihan shig shuuraad baigaa yum er alga. Harin ch ul tooson shinjtei, ersdeltei gej yarih yum. Bodoltoihon shig l baimaar bh yum da Mongolchuud mini.

    Хариулах
  6. Зочин 2017-12-16 00:50 at 00:50

    Манай 76 маанагийн тархины багтаамж хүрэхгүй асуудал бна

    Хариулах
    1. Зочин 2017-12-16 05:37 at 05:37

      Зөвхөн 76 хүнд асуудал байгаа гэж хардаг монгол хүн бол 76+1=77 . Энэ 77 дахь ухна нь та өөрөө.

      Хариулах
  7. Хулгай хийдэггүй ард түмэн 2018-09-13 18:04 at 18:04

    Маш сайхан өөдрөг санаачлага байна. Хас банктай хамтраад 200 тэрбум доллароос авах тал дээ ажиллая. Сэргээгдэх эрчим хүчний салбарыг төр засгийг харалгүй хамтраад идэвхтэй ажиллахад чадах чинээгээрэй тусалмаар байна. Аргаа олохгүйн зовлон их байна. Та санаачилсан зүйлээ хаялгүй биднийг уриалаад ажлыг эхлүүлье. Хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө хүн бүр нэгдэж ажиллаж тэмцэнэ гэдэгт итгэж байна. Төр засаг элдэв төрлийн зөвшөөрөл олгоно гэж авилгалын үүд бий болгохгүй байх нь л маш чухал шүү 76 + төрийн хүнд сурталт төрийн албан хаагчид аа. Та нар аль болох дэмжиж туслахыг бодоорой.

    Хариулах
  8. Нэргүй 2018-09-13 18:08 at 18:08

    Утааны эсрэг аав ээжүүдийн холбооныхон сүржигнээд байсан. дуу хоолойгоо гаргаач, Засгийн ордонд хуралд суудаг л хэдэн хүн болчихсон байна шүү та нар. Шоугаа зогсоогоод бодит ажлуудыг дэмжих тал дээр төр засгийг шахаж, иргэдийн энэ мэт санаачлагуудыг дэмжээд ажилмаар байна шүү.

    Хариулах
  9. Нэргүй 2018-09-13 18:11 at 18:11

    Дэлхийн ногоон хөгжлийн сангийн гишүүн Хас банктай хамтарч төсөл хөтөлбөр хийж хэрэгжүүлье. 200 тэрбум доллараас 1 тэрбум доллар авах тал дээр ТББ-ууд нэгдэж санаачлага гарган ажиллахад бид утаанаас салах боломжтой байгаа юм байна. Та санаачил бид дэмжие.

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн