Тай гэдэг залуу нэгэн дуут мэссэж хүлээж авснаар бүх зүйл эхэлсэн байдаг. Тэрээр өөрт ирсэн тэр зүйлийг энгийн нэгэн дуут мессэж биш хэмээн мэдэрч, улмаар твиттерт байршуулж бусдад ил болгожээ.
Тухайн дуут мессэжид маш олон үгсийн нийлбэр байв. Гэхдээ тэдгээр нь Phonetic цагаан толгой буюу хүчний байгууллагууд хоорондоо харилцахдаа ашигладаг үгс байсан аж. Тай гэдэг залуу ирсэн үгсийг тэрхүү цагаан толгойгоор орчуулаад үзэхэд “Аюул тусламж, яаралтай нүүлгэн шилжүүл. Болгоомжтой бай! Тэд хүмүүс биш.” гэсэн байв.
Харин ард нь байх дугааруудыг нь ямар нэг газрын байршлыг зааж байж магадгүй юм гээд google map-аар хайж үзжээ. Уртраг, өргөрөгт тоонуудыг хийхэд Малайзтай ойрхон нэгэн байршлыг заасан байна.
Хамгийн сонирхолтой нь энэхүү байршил нь Малайзын онгоц алга болсон газартай тун ойрхон байсан гэнэ. Малайзын 370 дахь нислэгт тохиолдсон явдал одоо болтол оньсого хэвээр байгаа юм. 2014 оны гуравдугаар сард 227 зорчигчтой Малайзын онгоц ор сураггүй агаарт замхрах мэт алга болсон. Куала Лумпураас Бээжинг чиглэн хөөрснийхөө дараа холбоо тасарч сураггүй болсон Малайзын агаарын тээврийн МН370 дугаар нислэгийн тухай олон таамаглалууд бий.
Узумаки гэгч цахим нэртэй нэгэн “Хэрэв энэ онгоцны хар хайрагны сүүлийн бичиж үлдээсэн юмс байвал яах вэ?” гэж таамаглал дэвшүүлж, магадгүй Тайд ирсэн мессэж тусламж хүссэн байж болох юм гэсэн байна.
Хүмүүст ч олон асуулт гарч ирсэн. Малайзын 370 дахь нислэгт хүн биш зүйл нөлөөлсөн хэрэг үү? гэх мэт асуултууд урган гарах болсон. Гэвч тэр бүх асуулт одоо болтол хариултгүй байна. Малайзын албаны хүмүүс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эцсийн дүгнэлтээ гаргасан хэдий ч уг нисэх онгоцонд яг юу тохиолдсоныг тодорхойлж чадаагүй юм.
Тухайн онгоцны баг болон удирдлага хооронд хамгийн сүүлийн ярьсан ярианаас зарим зүйлийг анзаарч болох юм. Ярианы эхэнд нисгэгч ямар ч гацалтгүй, хурдан ярьж байсан бол сүүлдээ яриа нь удаашраад, гацаж эхэлсэн байдаг.
Улмаар “баяртай” гэж хэлэхийн өмнө нэгэн сонин чимээ сонсогджээ. Нисгэгч ямар нэгэн зүйлийг анзаараад яриа нь өөрчлөгдөөд, цаана нь чимээ сонсогдсон байж магадгүй гэж хүмүүс үздэг. Тэгээд нисгэгч шалгалт хийх шаардлага гарч утсаа таслаад цааш явсан байж болох юм гэлцдэг байна. Тухайн үед хятадын хэвлэлүүдэд ““Boeing 777-200ER” онгоцонд зорчигчдын заримынх нь гар утас үе үе холбогдож байгаа боловч хэн ч хариу өгөхгүй байсан” гэж мэдээлж байлаа.
Тай хэмээх залууд өөр хэлээр ч мөн захидлууд ирсэн аж. Түүнийг орчуулгын сайтад оруулж үзэхэд Индонезоор “Утсан дээрх бусдад тараасан мэдээллээ зогсоо!” гэсэн байжээ. Ингээд гурван өдрийн дараа Тай ингэж жиргэсэн байна.
Энэ бүхний учир одоо ч тайлагдаагүй байна. Дээрх хоёр учир битүүлэг явдал хоорондоо холбоотой эсэх нь ч тодорхойгүй юм.
/Илүү олон сонирхолтой, аймшигтай, инээдэмтэй, адал явдлууд, эвгүй баримтууд үзэж, элдэв зөвлөгөө авахыг хүсвэл youtuber Б.Түшигийн хуудсанд хандаж, SUBSCRIBE дарж нэгдээрэй/