Нэгэн сенсацийн тухай “Парик” гэгддэг байсан сэтгүүлч Жаргалсайхан агсан амьд ахуйдаа ийн дурсаж байсан билээ. “Нэг єдєр дарга “Жагаа /парик хэмээх Жагаа/ чамайг Ерєнхий сайд уулзъя гэж байна” гэв. /Ерєнхий сайд гээд байгаа нь Д.Бямбасvрэн гуай./ “За Жаргалсайхан, манай Ерєнхийлєгчийн Тамгын газарт харь “Ромбу” гаригтай холбоо барьдаг Ч.Дашцэрэн гэдэг хүн ирлээ.
Тэр хүн манай улсын хувь заяаг шийдэх магадлалтай. Гурав хоногийн дараа Богд уулан дээрээс харь гаригийнхантай холбоо барина. Түүнтэй уулз” гэлээ. Тэгэхэд нь би юун харь гариг билээ гэж их гайхсан. Ерєнхий сайд хэлсэн болохоор техник хэрэгслээ аваад Тєв шуудангийн урд талын хуучин Содном даргынх байсан байранд єнєєх айлд орлоо. Тэгсэн чинь нэг дээлтэй хүн сууж байна.
“Танин мэдэхvйн “Тулах цэг” нэвтрvvлгээс явж байна. Та одоо харь гаригийнхантай холбоо барих гэж байна уу” гэхэд “Тийм ээ, намайг маргааш єглєє долоон цагт холбоонд ор гэсэн” гэлээ. Холбоо тогтоох єглєє нь би зургаан цагт очлоо. Машиндаа суугаад хєдлєх гэтэл нєгєє хүрэн дээлтэй хүн “Жаргалсайхаан, цай авна шvv, холбоонд орохоор ам их цангадаг юм” гэж байна. Тэгэхээр нь гурван халуун сав цай авчихлаа. Миний нєгєє том сэтгүүлч єнгєрсєн, “УАЗ-469”-ийн хонины хонхорт гурван сав цайгаа тэврээд суулаа. Бид хэд Зайсан толгой єнгєрєєд жаахан явж байтал “За, намайг холбоонд ор гээд дуудаж байна” гээд нєгєє дээлтэй ах буугаад уул єєд гүйлээ.
Намайг “Цай ав гэсэн болохоор халуун савтай цайг нь тэврээд, манай оператор камераа бариад гүйлээ. Уулын оройд хамт гарах гэтэл “За би холбоонд орлоо, холдоцгоо” гэж байна. Тэгээд гараа алдалж гурав дєрєв эргэлдэж байснаа унаад єгсєн. Газар тийчилж байхдаа ”Жаргалсайхан цай, цай, дээл яр” гэлээ.
Би ч хэлснээр нь хийсэн. Гэтэл цээж нь урт урт улаан зураас болчихсон байсан. Харин нєгєє хүрэн дээлт маань “Би монгол улсыг аварлаа. Манай улс ямар азтай юм бэ. Ромбу гаригтай ярьсан чинь танай улс хєгжинє гэж байна” гэлээ. Тэгээд нэвтрүүлгээ Ерєнхий сайдад үзүүлтэл маш сайхан болж гэж магтууллаа. Нэвтрүүлгийн дараа Ч.Дашцэрэн гуай Ерєнхийлєгчийн үзмэрч болсон билээ
Эх сурвалж Ганбаатар Батхүү
1 comment
гоё