Ард түмэндээ яаж ажиллахыг заадаг Ким Чен Ун

Хойд Солонгосын хэвлэлүүдээс харах юм бол Ким Чен Ун долоо хоног бүр ямар нэгэн цех, үйлдвэр, дэлгүүрээр орж, ажилчдад нь сургамж, сургаалаа хайрлаж, үйлдвэрлэлийг хэрхэн илүү үр өгөөжтэй явуулах тухай заадаг бололтой. Түүний мэдлэг ч “хязгааргүй” юм болохоор зохион бүтээгч инженерээс оёдолчин гээд ямар ч хүмүүст мэргэжлийн зөвлөгөөг харамгүй хайрладаг. Үүний мэдлэг ямар гүн гүнзгий болохыг харцгаая.

Хүнсний үйлдвэрлэл-2013, 2014, 2015, 2016 он

БНАСАУ-д хүнсний үйлдвэрлэл гол асуудлын нэг болохоор Ким Чен Ун ойр ойрхон энэ салбараар айлчилдаг. 2013 онд тэр №354 дугаар хүнсний үйлдвэрээс зочилж, удирдлагуудад нь заавар зөвлөгөө өгөх нь нөгөө хэд нь ч дуулгавартайгаар түүнийг нь бичиж тэмдэглэж авч байсан юм. 2014 онд тэр Пхеньяны хүүхдийн тэжээлийн үйлдвэрээр орж, бүтээгдэхүүнүүдийг нь удаан гэгч нь үнэрлэж үзжээ.

2015 онд дахин тэр үйлдвэрээр очиж, бүтээгдэхүүний хөргүүрийн дэргэд баяр жаргалтайгаар инээмсэглэн зургаа авахуулсан байна. Магадгүй хүнсчид түүний зааврыг ягштал биелүүлсэнд нь баярласан биз ээ.

2016 онд Ким Чен Ун Кумкоп дахь спорт тэжээлийн үйлдвэрт очиж, үйлдвэрийн ажиллагаа, чанарт нь сэтгэл хангалуун буцсан байна.

Түрхлэгийн үйлдвэр-2014 он

Аж үйлдвэрт хэрэглэгдэх түрхлэг, тосыг Хойд Солонгос бие даан үйлдвэрлэж эхэлжээ. Энэ удаад тэр үйлдвэрийн ажилчдад зөвлөгө өгсөнгүй. Харин Солонгосын аж үйлдвэрт дутагдалтай байсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, дэлхийн тавцанд өрсөлдөж чадахуйц боллоо гэж магтжээ.

Хувцасны үйлдвэр-2014 он

Хүмүүст нэн хэрэгцээтэй хэрэглээний бараа бүтээгдэхүүний тоо, чанарт санаа зовсон удирдагч хувцас, бөс барааны үйлдвэрт очсон тухай хэвлэлүүдээр мэдээлжээ. Үйлдвэрт очоод тэр ажилчдад болон инженерүүдэд бүтээгдэхүүнээ хэрхэн хийх тухай хэдэн зөвлөгөө өгчээ. Энэ зургаас харахад хүүхдийн оймны маркетингийн салбарын дарга нартай зөвлөлдөж буй бололтой. Харин үйлдвэрийн удирдлагууд удирдагчийнхаа хэлсэн үгийг нямбайлан бичиж авч байна. Эцэст нь өөрийнх нь хэлсэн зөвлөгөө үйлдвэрлэлд нэвтэрвэл солонгосчуудын оймсны хэрэгцээг хангахад хүрэлцэнэ гэж тэмдэглэжээ.

Пхеньяны хүүхдийн асрамжийн газар-2014, 2015 он

Ким Чен Ун анх нийслэлийн хүүхдийн асрамжийн газрыг барилгын үе шатандаа байхад очиж байжээ. Хоёр дахь удаад хүүхдүүдээ хүлээн авсны дараа очсон байна. Хүүхдүүд ч түүнийг тэврэн авч, сэтгэл хангалуун Ким сурган хүмүүжүүлэгчдэд хүүхдүүдтэй тоглоомоор хэрхэн тоглох талаар зөвлөгөө өгчээ.

Ферм-2017

Улсын №1116 дугаар фермд очсон Ким Чен Ун яг л жинхэнэ агрономич шиг байсан гэхэд болно. Талбайгаар явж, ургамал тасдаж, сайтар ажиглаж, үнэрлэж үзсэний дараа фермерүүдэд зохих заавар зөвлөгөөгөө хайрлажээ. Нөгөө хэд нь мөн л зааврыг нь нарийн дагаж, тэмдэглэсэн байна. Харин тус фермийн алим зөв ургасан бололтой, элдэв анхааруулгагүй өнгөрчээ.

Гутлын үйлдвэр-2017 оны 10 дугаар сар

Ким Чен Ун эхнэртэйгээ Рювоны гутлын үйлдвэрээс айлчилжээ. Тэр хүүхдийн гутал оёж буй оёдолчныг сайн анхаарч харж байснаа заавар зөвлөгөө өгөхөөргүй туршлагатай байсан бололтой, хэдэн үг хэлээд л явжээ.

Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэр-2017 оны 10 дугаар сар

Пхеньяны гоо сайхны үйлдвэрийг дахин засварт орсны дараа очсон Ким Чен Ун бүтээгдэхүүнийг нь гоо сайхны мэргэжилтэн шиг анхааралтай ажиглаж байснаа тун сэтгэл хангалуун болж, ийм бүтээгдэхүүн Хойд Солонгосын бүсгүйчүүдийг “илүү хөөрхөн” болгох нь эргэлзээгүй гэж тэмдэглэжээ.

Энэхүү магтаалын үгийн дараа Ким Чен Ун үйлдвэрлэлийн удирдлагуудтай уулзаж, мэргэжлийн үнэтэй зөвлөгөөгөө хайрласан байна.

Тракторын үйлдвэр-2017 оны 11 дүгээр сар

Кумсонгийн тракторын үйлдвэрт ч ажилчдад багагүй зөвлөгөө өгчээ. Тэд ч хэлснийг нь үг үсэггүй тэмдэглэн авсан байна. Дараа нь тэр тракторын жолооны ард суусан бөгөөд тракторчдод яаж унахыг заасан тухай мэдээлэл алга байна.

Дугуйн үйлдвэр-2017 оны 10, 12 дугаар сар

Ким Чен Ун 10 дугаар сард Амнокганг дахь дугуйн үйлдвэрт очсон байна. Тэр ажилчдад хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэх тухай асуудлаар олон асуулт тавьж, чанараа дээшлүүлэх ёстой гэж зааварлажээ. Харин Хвасон-15 пуужингаа хөөргөснөөс хэд хоногийн дараа дахин энэ үйлдвэрт очиж, пуужинг гарааны цэгт зөөж аваачихад чирсэн машины дугуй нь сайн байсан гэж ажилчдад талархжээ. Гэхдээ бас л үйлдвэрлэлийн зөвлөгөөгөө өгсөөр байх бөгөөд нэг ажилтан нь хичээнгүйлэн тэмдэглэж байгаа харагджээ.

Цардуулын үйлдвэр-2017 оны 12 дугаар сар

Саяхан Ким Чен Ун цардуулын үйлдвэрт очиж, үйлдвэрлэл, зохион байгуулалтын зөвлөгөөгөө өгчээ.

Пэкту уул-2017 оны 12 дугаар сар

Хэдхэн хоногийн өмнө Хойд Солонгосын төрийн тэргүүн тус улсын хамгийн өндөр оргил гэгдэх Пэкту ууланд гарчээ. Энд түүний өвөө, Солонгосын хувьсгалын удирдагч Ким Ир Сен мэндэлсэн гэдэг. Мэдээж энд түүнээс үйлдвэрлэлийн заавар зөвлөгөө авах хэн ч байсангүй. Гэхдээ хөдөлмөрчин олон түүнийг ажилгүй зүгээр суудаггүйг харсан биз ээ.

20 thoughts on “Ард түмэндээ яаж ажиллахыг заадаг Ким Чен Ун

  1. 1213 2017-12-13 16:37 at 16:37

    Хэхэхэ.Тайлбар нь их хөөрхөн ,хөгжилтэй юм аа.

    Хариулах
  2. ЗОЧИНО 2017-12-13 19:16 at 19:16

    ТАРГАН ДАРГА ТУРАНХАЙ АЖИЛЧИД

    Хариулах
    1. баяр 2017-12-14 10:37 at 10:37

      кк. Нээрээ тийм байна шүү . Тарган дарга , туранхай ажилчид. Ядаж жаахан мяраалаг нөхдүүд ч алга байна шүү

      Хариулах
  3. Мундаг 2018-06-20 10:04 at 10:04

    Монголыг бодвол юм хийдэг газар юм байна. Энэ хэдэн хүмүүс яагаад дандаа сөрөг юм боддог юм бол доо хөөрхий. Тархины гажиг шүү дээ нэ чинь чаас.

    Хариулах
  4. Zochin 2018-06-20 10:28 at 10:28

    Manai darga nar ingej ard tumenteigee oir bdg biluu. Hoiduudaas surah yum ih bnaa

    Хариулах
  5. Нэргүй 2018-06-20 10:34 at 10:34

    Жинхэнэ удирдагч мөн.Ард түмэн удирдагчаараа бахархаж байна.Ийм улс удахгүй хөгжинө.Манайд бахрахмаар лидер алга.Бүгд хулгайч авилгачид.Ийм болохоор нь янз бүрээр бичиж нэр хоч өгч байна.Харин муучилж бичүүлсэнийхээ төлөө тэд бахархдаг бололтой.

    Хариулах
  6. op 2018-06-20 10:51 at 10:51

    Ene neg buduun gahaigaas oor buduun bish yumaa gehed yadaj miraalag hun bna uu tend.Orovdmoor turanhai olsoj uheh gej bgaa nohduud l bh yum

    Хариулах
  7. зочин 2018-06-20 11:00 at 11:00

    Энэ нийтлэл ямар ач холбогдолтой юм бол Юмыг гутааж баясал авдаг сэтгэцийн өвчтэй хүний бичсэн юмыг хараа , ийм хүнийг ажиллуулж байдаг байгууллага энэ хүнээ халвал сайн сан

    Хариулах
  8. Нэргүй 2018-06-20 11:25 at 11:25

    манайд зөвөлгөө өгөх үйлдвэр завод байхгүй болхоор атаархаад бичсэн юмаа даа

    Хариулах
  9. Нэргүй 2018-06-20 11:43 at 11:43

    Трактор, дугуй, жимс гээд их олон юм хийж чадаж байна даа үхэрүүд минь

    Хариулах
  10. Тайван 2018-06-20 12:00 at 12:00

    Манайхыг бодвол юм хийлгэж, хийж чадаж байгаа улсууд шүү. Ийм юм бичиж байгаа хүнийг үнэхээр … хэлэх ч үг олдохгүй юм байна.

    Хариулах
  11. зочин 2018-06-20 12:59 at 12:59

    мэддэг байж болно шүү дээ. өөрсдөө юуч хийж чадахгүй, өөрөө ч юм хийдэггүй, хүнээр ч юм хийлгэдэггүй сонин хүмүүс юмаа монголчууд бид.

    Хариулах
  12. Нэргүй 2018-06-20 13:15 at 13:15

    Бүх юмаа өөрөө үйлдвэрлэх юмаа гайхалтай.Трактор, машин, резин дугуй …………… үнэхээр бахархмаар

    Хариулах
  13. Нэргүй 2018-06-20 13:37 at 13:37

    юм хийж бгаа хүнийг хаанахын хэн болохоос үл хамааран муулж шоолж байхаа болимоор юмаа,Ийм тэнэг юм бичсэн та өөрөө юу бүтээсэн бэ

    Хариулах
  14. зочин 2018-06-21 10:37 at 10:37

    манайхыг бодвол нилээн хэдэн үйлдвэртэй улс байна, аргагүй дээ дэлхийг айлгах цөмийн зэвсэг үйлдвэрлэж чадаж байгаа юм чинь, цаана нь олон үйлдвэр байгаа байх аа.

    Хариулах
  15. зочин 2018-10-19 12:16 at 12:16

    мундаг залуу,бүтэн өнчин үлдээд…

    Хариулах
  16. zochin 2018-10-19 18:38 at 18:38

    manai mongol ulsiin hen yu hiigeed bna archaagui psda ene buduun gichii 30 say hunee tejeegeed uls oron n bolj buteed bhad manai mongol uls 3han say hunee oligtoi tejeegeed avj yavj chadahgui avilgal heeli hahuuli n dendee arai heterjiinaa !!!

    Хариулах
  17. Ganbaa 2018-10-20 07:43 at 07:43

    bi Mongol hun ta nar mini bitgii ingej sonin yum bicee! Bid öörsdiigöö neg haraacee! Naad Uls cini Delhiin hamgiin haalttai, yaduu doroi uls geed l baidag bid öörsdiigöö neg hariidaa! Dugui, Traktor hiij cadah uu?

    Хариулах
  18. зочин 2018-10-20 10:03 at 10:03

    хойдуудад баяр хүргэе. бүгдийг хийжээ

    Хариулах
  19. баагий нь байноо 2019-09-01 12:28 at 12:28

    сэтгэгдэл бичсэн тэнэгүүдэд нэг юм хэлхэд. хойдуудад монголд байдаггүй үйлдвэрүүд байнашд. мундаг удирдагчтай улс юмоо.

    Хариулах

zochin-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн