Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотод байрлах “Рянган” зочид буудалд тус улсдаа хамгийн тансагт тооцогддог бөгөөд “6 одтой” гэх мундаг статустай. Хаалттай энэ орны иргэд тус зочид буудлыг хамгийн шилдэг нь гэдэгт итгэж, хамгийн өндөр зэрэглэлийн үйлчилгээг үнэхээр үзүүлж чаддаг гэж боддог. Харамсалтай нь нутгийн иргэдийнх шиг нь тийм ч сайхан үйлчилгээтэй газар бус гэдгийг зургаас харж болно.

“TripAdvisor” сайтад “Рянган” зочид буудлын талаар 30 гаруй сэтгэгдэл олж болно. Эдгээрийн олонх нь үйлчилгээг нь муу гээд нийт 5 онооноос 2.5-ыг өгчээ.

Тус зочид буудалд саатсан жуулчид “Рянган”-аас санал болгодог үйлчилгээний бодит түвшин, өрөөний дотоод засал, хоол хүнс, тав тухтай байдал зэрэгт толгой сэгсрэн шогширчээ.

Энэ буудалд буусан нэгэн британи жуулчин “Ор нь маш хатуу. Бараг шалан дээр унтсан нь илүү тухтай. Би жорлонгийнхоо усыг таттал хөлөө норгочихож билээ” гэж бичжээ.

Тэгвэл Кейптаунаас ирсэн жуулчин “Зөвлөлтийн стилийн сонгодог зочид буудал. Харанхуй, гэрэлтүүлэг муу, чулуу шиг ортой, өрөвдмөөр хоолтой, халуун ус нь тасалддаг. Хамгийн муу зүйлс нь энэ биш шүү” гэжээ.

Харин ганц л хүн энэ зочид буудлыг магтжээ. Эстоноос ирсэн нэгэн жуулчин “Сайнаас нь гэвэл нэг сувагтай том, дөрвөлжин зурагт байна. Хойд Солонгосын суртал ухуулгын энэ сувгаар хөтлөгч эмэгтэй нь Ким Чен Уныг талбай, барилгын өмнө дүрсэлсэн зураглал дээр байдаг чадлаараа сэтгэл догдлуулан ярьдаг” гэж бичсэн байна.

By updown

25 thoughts on “Хойд Солонгосын 6 одтой зочид буудлын үнэн төрх”
  1. Энэ буудлыг шинэхэн байхад 1989 онд хэд хонож байлаа. Тэр үед Монголд л лав тийм гоө буудал байгаагүй дээ. Нэг давхартаа том ресторантай, жижиг баартай, бэлэг дурсгалын дэлгүүртэй, хамгийн дээрээ шөнийн баартай, гадуур нь тойроод ард гарахад цагдаагийн хамгаалалтын газартай, дотроо энгийн хувцастай аюулаас хамгаалахынхантай байсан

    1. uls oron n hogjood oorsdoo buh uildberlel baishib barilgaa bariad ybaj baigaa chadaltai ulsaa ali ch uls uls undesee hamgaalah erhtei shuudee

  2. saihan l baina shtei…. u ni 1 ich muuhai baigaa um be… eniig muulaad baigaa ulsiin hymyys ooriinh ni orond baidag buudluudad enenees doloon door umnuud baidgiig medej l baigaa shyy dee…. manaid ch gesen enennees door umnuud baidag biz dee

  3. Наад чинь их дээр үед баригдсан буудал шүү дээ…Одоогийх нь одтой буудлуудын зурагыг ёудлаад үз…наад чинь соц үед тийм байсан буудал

  4. ёо оооооо ямар уйтгартай ямар хүйтэн хөлдүү орчин вэ . 6 одтой гээд байгаа биз хэхэхэ

  5. Өмхий янкууд л муулах гээд бна доо уг нь бол гоё буудал ш дээ очиж байсан хүний хувьд

  6. бүгдийг өөрсдөө үйлвэрлэдэг улс даа дэлхийгээс тасарсан ч өөрийгөө хөгжүүлнэ харин манайх хятад хаалгаа хаахад л дуусаа юун тансаглал —иймэрхүү мэдээллээс зөвийг олж харж бай

  7. Даруухан сайхан тохитой нам гүм гоё байна аа. Өргүй өөрийн юм шиг сайхан юм хаа байна.

  8. Буудлынхаа усыг цэвэрлэдэг байгууламж гадна талд нь байх шиг байхын. Тэгвэл ч мундаг юмаа

  9. БНАСУ-д 6 одтой ийм буудал байна гэдэг огт итгэхгүй байна. Хойт солонгосууд нэр хугархаар яс хугар гэх маягийн хатуу зарчитай ард түмэн БНАСУ-ын гудамж талбай нь ямар байдаг билээ?? Фото зургаар 6 одтой зочид буудал мөн эсхийг харах боломжгүй Энэ ажиллагаа японуудын Хойт Солонгосын эсрэг хийсэн ажил байх магадлалтай

  10. энэ улс азийн замын сүлжээнд саад хийж бизнесийг боогдуулж байна устгахад гэмгүй улс

  11. энд баахан хурлийзууд байна аа, даа, манай эрээн, хөх хот гэчихжээ, үүнийг муу гэж бодохгүй байна. Янкуудын явуулга, хөршөө муулах нь манай ёс биш

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн