ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдагонтой бямба гаригт утсаар ярьжээ. Тэд хоёр улсын эрчим хүч, цэргийн технологийн хамтын ажиллагаа, Сирийн асуудлаар зөвшилцсөн байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн веб сайтад нийтэлсэн мэдэгдлээс үзвэл, Ерөнхийлөгч нар хоёр орны харилцааны талаар нарийн зөвшилцөж, Орос, Туркийн олон салбарын хамтын ажиллагааны ахицыг идэвхтэй үнэлж, хоёр орны эрчим хүч, цэргийн технологийн салбарын хамтын ажиллагааны төслийн хэрэгжилтийн асуудлыг хөндсөн байна. В.Путин, Р.Эрдоган нар байгалийн хийн “Трук стрийм” хоолой энэ оны 12-р сарын сүүлээр ашиглалтад орох гэж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлжээ.
Орос, Туркийн Ерөнхийлөгчид энэ оны 10-р сард Сирийн асуудлаар ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. В.Путин, Р.Эрдогон нар энэ удаад утсаар ярихдаа “Сирийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрх, эв нэгдлийг хамгаалж”, цаашид ч харилцан зохицуулалтаар Сирийн зүүн хойд бүс нутгийн чиг хандлагыг тогтвортой байлгах нь чухал хэмээн онцолжээ. Хоёр тал мөн Сирийн баруун хойд нутгийн Идлеб мужийн мөргөлдөөн багассан бүсийн асуудлаар санал бодлоо солилцож, цаашид Сирийн асуудлаар хоёр орны тохиролцсон хэлэлцээрийг хэрэгжүүлэхийг онцолсон байна.