MCS групп хувьцааныхаа 25 хувиийг зарах гэж байна гэсэн мэдээлэл гадаад, дотоодын сайтууд мэдээлж байна. Тухайлбал, тус компанийн хувьцааг АНУ-ын Cerberus хөрөнгө оруулалтын сан 110 орчим сая доллароор худалдан авах хэлэлцээрийг хийж байгаа мэдээг өчигдөр ikon.mn сайт хөндсөн байв.
Мөн мэдээнд MCS группийн хувь эзэмшигч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир болон бусад “жижиг” хувь эзэмшигчид компанийн хувиа зарах шийдвэрт хүрсэн талаар дурдсан байлаа. Бид мэдээллийг тодруулахаар УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын 88-тай дугаарт залгалаа.
-Сайн байна уу, гишүүнээ. Updown.mn сайтаас ярьж байна. Таныг MCS группийн өөрийн мэдлийн хувьцааг АНУ-ын Cerberus хөрөнгө оруулалтын санд худалдах гэж байна гэсэн мэдээлэл цацагдаад байна. Энэ мэдээлэл үнэн үү гэдгийг Танаас тодруулъя?
-Юу гэнэ ээ, миний хувьцаа зарах, энэ тэгээд Танд ямар хамаатай юм бэ.
-Тийм ч хамаатай биш л дээ. Гол нь хувьцааг худалдан авахаар яригдаж байгаа Cerberus Capital Management компанийн эзэн Стефен Фейнберг гэгч хүний тухай нэлээн анхаарал татсан мэдээлэл сонсогдож эхэлсэн учраас асууж байгаа юм?
-Л.Элдэв-Очир энэ асуултад хариулахаас эрс татгалзан утсаа тасаллаа.
Өчигдөр мэдээллийн сайтаар MCS компанийн хувьцаатай холбоотой мэдээ гарсны дараа 17:00 цаг орчимд Фэйсбүүк сүлжээний Ariunbold Ayur хаягт Cerberus Capital Management компани болон түүний эзэн Стефен Фейнберг гэж хүний тухай нэгэн мэдээлэл тавигдсаныг уншигчиддаа хүргэж байна.
Cerberus Capital Management & Стефен Фейнберг
MCS Групп компанийн охин компани болох Энержи Ресурс гэх Тавантолгойн нүүрсний зарим хэсгийг авч Хонгконгын бирж дээр хувьцаа гаргаж 670 сая орчим ам.доллар босгож байсан нь саяхан. Харин өнөөдөр тэрхүү 975 Mongolian Mining гэх хувьцааны үнэ ханш нь 90 дахин буюу 9000 хувиар унаж анх гаргахад хувьцаа 65 орчим Хонгконг доллар байсан бол өнөөдрийн байдлаар 0.75 хк.доллар болсон аж. Ингэж их унахаар мэдээж маржин колл / margin call гэгч алданга төлсөөр өнөөдөр энэ компани будаа болж байна даа. Монголчууд хөрөнгийн биржээр тоглох болоогүй бөгөөд тэнд зөвхөн мөнгөтэй томчууд л том улстөр эдийн засгийн тоглолт хийж байдаг юм…тэр хувьцаа яагаад тийм ихээр унав гэдэг ч өөрөө барууны тавилттай жүжиг байх магадлалтай. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.