Агаар бохирдуулагч PM 2.5 элемэнт хүлцэх хэмжээнээс 16.2 дахин давлаа

Улаанбаатар хотод  агаарын чанарын үзүүлэлт хүлцэх хэмжээнээс 16.2 дахин давсан үзүүлэлттэй байна. Агаарын чанарын суурин харуулуудын мэдээллээр өчигдөр орон сууц, авто замын орчим дунд зэрэг байсан бол гэр хорооллуудад маш их байгааг харуулжээ. Ялангуяа Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуу, Нисэх орчимд агаар бохирдуулагч гол элемент PM 2.5 буюу нарийн  ширхэгт тоосонцорын үзүүлэлт хэвийн хэмжээнээсээ давсан байна. Уг элемент нь амьсгалын замаар дамжин хүний биед нэвтэрч, уушги, зүрхийг өвчлүүлэх гол шалтгаан болдог. Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн дараагийн газар нь Толгойт. Нарийн ширхэгт тоосонцорын хэмжээ тэнд стандартаас 9.7, бүдүүн ширхэгт тоосонцор 4.8 дахин өндөр байгаа нь илэрсэн аж. Мөн Баруун дөрвөн зам, Зурагтад ч агаарын бохирдол их байгаа юм.

 

One thought on “Агаар бохирдуулагч PM 2.5 элемэнт хүлцэх хэмжээнээс 16.2 дахин давлаа

  1. Болор 2017-12-08 12:15 at 12:15

    Бээжин хот яаж утаатай тэмцэж одоо цэвэр агаартай болсон байна. Дорвитой ажил хийж хүн амын эрүүл мэндээ хамгаалах шаардлагатай болжээ. Утаа үйлдвэрлэгчдээс татвар хураамжаа авч хариуцлага тооцож ажилмаар байна. Улаанбаатар утаа, халтиргаа, түгжрэл гээд хүн тайван алхаж амьдарч явах боломжгүй болжээ. Хор уршигийг амссан иргэд бид халааснаасаа мөнгө төлж амьдарч байна.Ханиад, томуу, уушиг зэрэг өвчнөөр өвчилж байна

    Хариулах

Болор-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн