Цагаачдын гэр бүл хоолны өрөө байхгүй хэмээн үнэгүй байрнаас татгалзжээ

Жин, Арнольд Субе нар 8 хүүхэдтэй. Арнольд анагаахын чиглэлээр суралцахын тулд тэднийх гэр бүлээрээ Их Британид амьдарч байна. Энэ эр улсаас түүнд амьдрах ая тух хангасан том байшин өгөх ёстой гэж үздэг. Учир нь тэр олон хүүхэдтэй.
Саяхан тэдний гэр бүл 100 мянган фунт стерлингийн тэтгэмж, боломжийн байр өгнө гэсэн амлалт авчээ. Энэ гэр бүл 4 сар зочид буудалд амьдарсан болохоор тав тухтай нөхцөлд ч дасссан байна. Ингээд тэдэнд гурван байшин санал болготол аль ч таалагдаагүй буцаажээ. Гэвч тэд хаа нэгтээ амьдрахаас өөр аргагүй тул ийм байшинг сонгохоос өөр аргагүй болсон байна.
Арнольд “Энэ бол бидний хамгийн муухай нөхцөлд амьдарч байсан тохиолдол” гэжээ. Тэдний гэрийнхэн улс ямар нэгэн аргаар тэднээс салахын түүс болж байна гэж үзжээ. Үүнээс гадна нэг өрөөнд гурвуулаа амьдрахад хэтэрхий давчуу байна гэж гомдоллосон байна.
Нэг зүйлийг хэлэхээ мартчихаж. Субегийн гэр бүлээс ажил хийдэг хүн нэг ч байхгүй. Өрхийн тэргүүн нь оюутан бол эхнэр нь гэрийн эзэгтэй. Тиймээс бүх зардлыг нь улсаас дааж байна.
Гэсэн хэдий ч Субе 6 унтлагын өрөө, зочны өрөө, гал тогоо, хоолны өрөөтэй байшинд амьдрах ёстой гэж шаардаж байгаа юм. Энэ бол тэдний гэр бүлийн татгалзсан байшин. Уг нь хоолны өрөөгүй л болохоос бараг бүх шаардлагад нь нийцэж байгаа гэнэ.