Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Япон улсын Элчин сайдын яамнаас хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотод байрлалтай эрүүл мэндийн байгууллагуудыг эмнэлгийн түргэн тусламжийн автомашинаар хангах төсөл”-ийн хүрээнд өнөөдөр ЭМЯ, НЭМГ-ын харьяа 8 эрүүл мэндийн байгууллага түргэн тусламжийн автомашинтай боллоо. Эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглогдсон, нийт 250 сая төгрөгийн өртөг бүхий Tоёота /Hiace Ambulance/ загварын автомашиныг доорх эмнэлгүүдэд хүлээлгэн өглөө.
Эдгээр автомашин нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, тухайн эрүүл мэндийн байгууллагад ашиглалтын хугацаа дууссан, түүнчлэн нэмэлтээр шаардлагатай байгаа автомашины хэрэгцээ, шаардлагыг хангасан томоохон хөрөнгө оруулалт болж байгаа юм.