БНАСАУ-ын нэгэн цэрэг Өмнөд Солонгос руу зугтах оролдлого хийх үеэрээ шарх авч, эмнэлэгт хүргэгдсэн билээ. Түүнийг зугтах үед араас нь гал нээж, хүнд шархадсан юм.

Харин Өмнөд Солонгосны талаас түүнийг эмнэлэгт хүргэж, яаралтай мэс засал хийснээр амь насыг нь аварч чадсан байна. Үүний дараа эмч нар түүнээс шаардлагатай шинжилгээ авч, нэлээд хэдэн шимэгч хорхой илрүүлсэн төдийгүй В гепатиттай болохыг нь баталсан. Түүнд мэс засал хийсэн доктор Лии “Би анагаахын салбарт 20 жил ажиллаж байхдаа анх удаа ийм шимэгч харж байна. Түүний дотор 26 см урттай шимэгч байсан. Тэр азаар амьд үлдсэн” гэж мэдэгджээ.

Эмч нарын таамаглалаар бол эдгээр шимэгч нь халдвартай хоол хүнсээр дамжин түүний биед оржээ. Учир нь Хойд Солонгост газар тариаланг хүний өтгөнөөр борддог ажээ. Доктор Лии нэмж хэлэхэд хэрвээ эдгээр бүтээгдэхүүнийг тусгай бодисоор боловсруулахгүй бол шимэгчид хүний биед идсэн түүхий ногоогоор нь дамжиж ордог гэнэ.

By updown

3 thoughts on “Хойд Солонгосоос оргож ирсэн цэргийн гэдэснээс гаргаж авсан шимэгчүүдийг харууллаа”
  1. энэ худлаа мэдээ бхаа хун зугтан зугтан ирээд ухлийн ирмэгт бхаа тийм ийм овчтэй гэдэг бол хэн нэгний санаасаа Болсон цуурхал домог болгох гэсэн уг нудээрээ харсанд итгэж сурцгаая

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн