Өвчтэй эмэгтэйг группээс нь гаргасны улмаас амь нас нь дээсэн дөрөөн дээр байна

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут “Эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөр санаачилж, ИТХ-аараа батлуулжээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэтийн хэмжээнд ажил эрхэлдэггүй өрх, гэр бүлийн судалгааг нэг бүрчлэн гаргаж тэдгээр айл өрхийн насанд хүрсэн нэг гишүүнийг нь ажилтай, орлоготой болгох зорилт тавьсан байна. Гэвч дээрх хөтөлбөрийг гажуудуулж, иргэний амь насанд “заналхийлсэн” үйлдэл гарчээ.

Өнгөрсөн долоо хоногт тус аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан дээр энэ тухай асуудал тус аймгийн удирдлагуудын чихэнд хүрсэн байна. Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын хэлтсийн хамтарсан, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн чадамжийг тодорхойлдог Группын үзлэгийнхэн нэгэн гэр бүлийн гишүүн, гурван хүүхдийн эхийг группын мөнгөнөөс хасчээ.

Өнгөрсөн даваа гаригийн 04:15 цагт аймгийн БОЭТ-д нэгэн эмэгтэй түргэнээр хүргэгдэн очиж, улмаар сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлсэн байна. Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг сайхь эмэгтэй өмнө нь өвчний улмаас группэд байсан аж. Гэтэл тус аймгийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын хэлтсээс түүнийг группэд байх шаардлагагүй гэж үзэн хасчээ.

Гурван хүүхдийн сар бүрийн 20 мянган төгрөг, группын 200 гаруй мянган төгрөгөөс өөр ямар ч орлогын эх үүсвэргүй, угийн хууч өвчтэй, ажил хийх боломжгүй эмэгтэй эм авах мөнгөгүйн учир өвчнөө тэсвэрлэн явсаар эцэст нь сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн очсон байна.

Эх сурвалж: http://www.medee.mn/main.php?eid=100647

4 thoughts on “Өвчтэй эмэгтэйг группээс нь гаргасны улмаас амь нас нь дээсэн дөрөөн дээр байна

  1. Нэргүй 2017-12-04 19:26 at 19:26

    iim teneg zuil xiixee boliod uguuch

    Хариулах
  2. unshigch 2017-12-05 04:48 at 04:48

    darga nertei iim omhii hyyryydiig yag adilhan tamlaach…. jiriin mongol irgediig yaj tamalj doromjilj baina yag ter argaar ni hariug ni bariach.

    Хариулах
  3. Нэргүй 2017-12-05 07:55 at 07:55

    ард түмний нүдэн дээр ажил хийсэн гэж харагдах гэсэн аргаа барсан, худлаа, хөөрхий санаа нь эргээд ард түмэндээ хор болж байгаа юм. Монголчуудын ихэнх хувь нь хүүхдийн 20000, группын мөнгөөр амьдарч байгаа шдээ худлаа юм биш

    Хариулах
  4. zochin 2017-12-05 09:09 at 09:09

    TSOO eruul mortloo nasaaraa grupp avaad ybdag humuus ih um bilee jinhene obchtei humuust barag oldohgui

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн