Цаг цагийн аяст сайн, муу янз бүрээр дуудуулж явсан Монгол Улсын Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсангийн тухай түүхэн сонирхолтой баримтыг хүргэж байна.
1. Х.Чойбалсан 1941 онд гэхэд Ардын хувьсгалын анхны долоогоос цор ганцаараа амьд үлдсэн юм.
2. 1930-аад оны эхээр Х.Чойбалсан “Лхүмбийн хэрэг”-т сэжиглэгдэн Москва руу ачигдсан байдаг. Тэнд очоод нэлээн хэдэн сар сураггүй болсон юм. Тэгснээ гэнэт гарч ирээд Москвад тухайн үеийн Дотодын хамгаалах газрын дарга байсан Гиваапил, Бадрах нарыг өөрийн биеэр байцаасан баримт Оросын архиваас олджээ.
3. Гиваапилын байцаалтын протокол дотор “Х.Чойбалсан, та ноднин энд, миний адил Лхүмбийн хэрэгт холбогдоод сууж байсан биздээ..” ярьсан нь мэдүүлэгт үлджээ.
4. Х.Чойбалсан нэр дээрээ олон тооны “Газ” суудлын автомашиныг ОХУ-аас оруулж ирсэн байдаг
5. Х.Чойбалсан Улаанбаатар хүртэлх төмөр замыг тавиулах, Мах комбинаттай болох, Цементийн завод байгуулах, гэхчлэн улс орны нийгэм эдийн засагт дорвитой бүтээн байгуулалт хийж өгөхийг Сталинаас гуйсан юм. Энэ үеэр Сталин Молтов нарын зүгээр “Малаа 200 саяд хүргэ” гэсэн захиас өгч, 1940 онд монголчууд 30 мянган тонн тэмээний ноос, мянган тонн хонины ноос, мянган тонн тэмээний ноос, ноолуур бэлтэх даалгавар авсан байдаг.
6. 1945 оны чөлөөлөх дайн дууссаны дараа Оросын дотоодын цэргийн төмөр замын ангиудыг оруулж Монголд төмөр замын ажлыг цаг алдалгүй эхлүүлсэн нь маш онцгой. Үүгээрээр тэрбээр улсынхаа энх цагийг бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн билээ.
7.Сталины зүгээс Х.Чойлбалсанг долдугаар сарын 4-нд Москвад дуудаж, угтаж авахдаа хүндэт харуул жагсаан бүх томчууд нь тосч, олон улсад тэрбээр Монгол Улсын удирдагчийг хүлээн авч харагдсан нь дэлхийд Монголыг зөв, бие даасан харуулах үнэ цэнэтэй үйл хэрэг болжээ.
8. 1945 оны чөлөөлөх дайнд Х.Чойбалсан Монголын 21 мянган залууг армид элсүүлэн дайнд оруулж, хятадыг японы түрэмгийлэгчдээс чөлөөлөх үйл хэрэгт оролцсон нь тусгаар улс гэдгээ их хятадад харуулж чадсан онцгой хэрэг болсон юм.
9. 1945 оны зургадугаар срад Сталин Хятадын талд Гадаад Монголын тусгаар тогтнолын ээлжит асуудлыг дахин тавихад тэр үхтэлээ айсан байдаг. Тэр Ю.Цэдэнбал шиг Оросод дагаар орох асуудлыг хэзээ ч босгож байгаагүй.
10. Х.Чойбалсан орос, монгол тогоочтой тэднээр бүхэл мах чануулж идэх дуртай, хутга барихдаа солгой, шампани дарс уудаг байжээ. Маршалын байрны цэвэрлэгч Ханд өгүүлэхдээ: “Тэрээр хөдөлж аяглахаас эхлээд хоол унд нь хүртэл жирийн биднийхтэй адил их энгийн ер нь хуучны хүн. Сүүтэй цайнд дуртай, ааруул, ээзгий цайнд хийж ууна. Шар будаатай хярамцаг хүртэл иднэ. Ясыг жигтэйхэн сайхан мөлжинө” гэж хэлсэн байдаг.
11. Х.Чойбалсангийн удирдлагад байсан тэр цаг үеийн хамгийн том, хамгийн гайхамшигтай үйл хэрэг бол 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр “Гадаад Монгол тусгаар тогтнолынхоо төлөө байна” гэсэн ард түмний санал асуулга байв. Мэдээж Монголын ард түмний 98.4 хувь нь тусгаар тогтнолынхоо төлөө санал өгсөн юм.
7 comments
хүний ,харийн нутагт хүний гарт сөхөрч дууссан эх ороч шүү хөөрхий,,,мөн л дотоодын хагралаасаа болоод хэдэн лам,бас бус нөхдөө хэлмэгдүүлж буайж эх орон МОНГОЛ оо авч үлдсэн нь үнэн юм шиг байгаа юм,, түүх тодруулнаа.
ГЭМГҮЙ АХАН ДҮҮСЭЭ ХОЙШ НЬ УРАНЫ УУРХАЙД АЧУУЛЖ БАЙХАД НЬ БОЛШЕВИКУУД ЧОЙБАЛСАНГААС ХӨГШИН МУУ ТАВААР ЯВУУЛААД. ТЭД НАР ЧИНЬ ДОРХИНОО ҮХЧИХЭЭД БАЙНА ДАРУЙ ЗУРГААН МЯНГАН ЗАЛУУ ТАВААР ЯВУУЛ ГЭХЭД НЬ БААХАГ МОНГОЛ АХ ДҮҮСЭЭ ХОЙШ НЬ АЧУУЛЧИХААД ТООНД НЬ ХҮРГЭЖ ЧАДААГҮЙДЭЭ ИХ Л АЙЖ БАЙСАН ГЭДЭГ
Эх орон, тусгаар тогтнолын төлөө үхэхгүй амь, урсахгүй цус, үрэгдэхгүй эд хөрөнгө гэж байхгүй. Х.Чойбалсан. Үнэн байсан ч өнөөдрийн 3 сая гаран иргэнтэй, тусгаар монгол улсын хилийн багананы ивээс болсныг энэ мал ойлгохгүй.
ураны уурхай 30аад онд зху байсан гэж бодохгүй байна эргэлзэж байна
Эх орон, тусгаар тогтнолын төлөө үхэхгүй амь, урсахгүй цус, үрэгдэхгүй эд хөрөнгө гэж байхгүй. Х.Чойбалсан
Манай маршал цаанаасаа л нэг зангарагтай шүү.
Одоо л нэг энэ хүн шиг хүн маш их хэрэгтэй болчоод байгаа юм даа