ЗТХЯамны Төрийн нарийн бичгийн даргаар Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан С.Батболдыг томилохоор болжээ. С.Батболд нь Төрийн албаны зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтад тэнцсэн бөгөөд түүний нэрийг баталгаажуулахаар Засгийн газарт хүргүүлжээ.
Мөн Төрийн албаны зөвлөлөөс тухайн яамны хэд хэдэн газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулт явуулсан байдаг. Сонгон шалгаруулалтын дүн гарч, Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар Ж.Гантөмөрийг, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар А.Батболдыг албан ёсоор томилжээ.
Ж.Гантөмөр нь 2017 онд Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан бол А.Батболд нь Монголын Төмөр замын анхны даргаар ажиллаж байжээ. Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр М.Энхболдыг томилсон бол Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Доржхандыг томилсон байна.
Д.Доржханд нь Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн бол М.Энхболд нь Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газартаа ажиллаж байгаад ийнхүү даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдоод байна.