Өчигдөр буюу (2019.01.06)-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Чингисийн өргөн чөлөө, Хүүхдийн ордны баруун хойд уулзварт ноцтой зам тээврийн осол гарчээ. Хэргийг тодруулбал, Тухайн осолд холбогдсон тээврийн хэрэгсэл гэрэл дохион дээр зогсож байсан хоёр тээврийн хэрэгслийн дундуур шүргэн гарч, хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн хэрэгслийн хойд хэсгийг мөргөж зогссон байна.
[fbvideo link=”https://www.facebook.com/zamiintsagdaa/videos/533592590455164/” width=”690″ height=”300″ onlyvideo=”1″]
Ослын улмаас нэг хүний амь нас эрсдэж, нэг хүн бэртжээ. Иймд нийт хөдөлгөөнд оролцож байгаа жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, хамгаалах бүсээ зүүх, эгнээ байраа зөв эзлэх, гэрэл дохио зөрчихгүй, хөдөлгөөндөө анхаарал, болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.