Монгол Улс нийт хүн амын дундах нас баралтын шалтгаанаар ходоодны хорт хавдарын өвчлөлөөр дэлхийд тэргүүлэх болсон нь олон улсын эмч мэргэжилтнүүдийн санааг зовоох болсон. Шалтгаан нь амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт, хожуу үед нь илрүүлдэг гэдгийг ч бас хэлж сануулдаг. Ялангуяа цавуулаг ихтэй байгалийн бус чанараа алдсан цагаан будаа болон дээд зэргийн гурил, чихэрлэг бүтээгдэхүүн, амтлагч ихтэй хоол, согтууруулах ундаа нь ходоодны “дайсан” билээ.
Дэлхийд Солонгос хоолыг хамгийн өргөн дэлгэр хэрэглэдэг улсуудын жагсаалтыг Монгол тэргүүлжээ. Гэтэл Хоол судлалын төвөөс мэдээлснээр монголд үйл ажиллагаа явуулж буй Солонгос хоолны газруудын хоолны амт чанар, шим тэжээллэг байдалд судалгаа хийхэд тогтсон нэг амт, чанар стандартгүй,шим тэжээлгүй, эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэггүй гэдгийг онцлон тэмдэглэсэн. Тогооч нар нь байнга солигдож, төрөл бүрийн амтлагч хийх болсон нь тус үндэстэний хоолны уламжлалт байдлыг алдагдуулж, хэрэглэгчдийн эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй хэмээн үзэж байгаа юм байна. Иймд тус төв Солонгос хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ресторануудыг мэргэжлийн тогоочоор хангах, сургах, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа явуулж хоолоор дамжуулан иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, мөн боловсрол олгох ажлыг нэг дор төвлөрүүлсэн анхны бааз болох зорилго тавьсан байна. Түүнчлэн монгол тогооч нарыг сургаж бэлтгэн монголын зах зээлд солонгос хоолны газрыг монгол хүмүүс ажиллуулдаг болох ажээ.
5 comments
Ходоодоо алж байвал хохино шдээ
Huushuuraa hiij chadahgui bj yun solongoc hool ve ..
Солонгос хоолны амт ямарыг Со хүн л мэдэх байх даа Монгол хоол ГАДААДЫНХАНД хурцадлаа гэхээр бид хоолоо амтгүй шөл муу гарсан усан эсвэл махаа угааж хийх үү дан ногоогоор будаатай хоол хийхүү яах ёстой вэ
Mongol hool ch baihgui shahuu baij yun so hool hiih yostoi chadahgui
Ресторан нэртэй солонгос хоолны газруудын хоолных нь орц дутуу, зарим үед хүний идсэн хоолны шавхрууг нийлүүлээд өгч байгаа харагддаг. Бөхийн өргөөний зүүн урд байрлах 2 солонгос ресторанд үйлчлүүлэхэд хоёулангийнх нь ОО-д гарын саван, ариун цэврийн цаас тавьдаггүй, асуухаар дуусчихсан, дахин цэнэглэж тавьдаггүй юм уу гэсэн чинь байхгүй гэсэн. Мөн 3-4-р хорооллын эцсийн буудлын замын урд байрлах солонгос ресторан бас яг адил. 2-р давхарт байсан санагдана. Харин солонгос авгай ОО цаасыг хэсэг хэсгээр нь ураад өгч байсныг хараад гайхсан. Ам арчих цаас нь ч гэсэн 1ш шүү. Ядаж ам арчих цаасаа ширээн дээр нь хангалттай тавьж болмоор юм. Гадныхан манайд хоолоор үйлчилж байгаа бол илүү үлгэр жишээ баймаар. Хяналт шалгалт тавьдаг газар гэж байна уу? АНУ-д хятад хоолны газар олон хирнээ үйлчилгээний соёл нь мундаг, хоол нь гайхалтай амттай шүү.