Бразилд хавдрын алдартай эмч байдаг. түүнийг Пауло Убиратан хэмээдэг. Тэрбээр нэгэн удаа нутгийн нэгэн хэвлэлдээ эрүүл амьдралын хэв маяг болон түүнтэй холбоотой цуу ярианы талаар мэдээлэл өгчээ. Ингээд л түүний нэр дэлхий дахинаа түгсэн юм. Түүний хэлсэн алдартай ишлэлээс хүргэж байна.
-Архины хэрэглээгээ хязгаарлах ёстой юу?
-Ерөнхийдөө бол тийм. Гэхдээ ямар ч дарсыг усан үзмээр, шар айргийг үр тариагаар хийдгийг сана. Брэнди бол нэрсэн дарс. Өөрөөр хэлбэл жимснээс шингэнийг нь авсан гэсэн үг. Үүнийхээ ачаар түүхийгээр нь хэрэглэснээс ч илүү ашигтай. Тиймээс хэт хориг тавих хэрэггүй.
-Эрүүл мэнд хэвийн ч нас явж буй үед өөртөө хэрхэн анхаарах вэ?
-Миний философи бол “Юу ч өвдөхгүй байвал юу ч битгий хий”. Спортоор хичээллэх нь сонирхогчдод ямар ч нөлөө үзүүлэхгүй. Спортоор мэргэжлийн хувьд хичээллэх нь эрүүл мэндэд муу. Таны хүрч чадах бүхэн бол булчингийн л өсөлт.
Хэрвээ байнга алхах нь ашигтай байсан бол шуудан зөөгч мөнх наслах байсан. Туулай зогсолтгүй гүйж, харайгаад 15-аас илүү насалдаггүй. Яс мэлхий гүйхгүй, юу ч хийхгүй хэрнээ 450-500 жил амьдардаг шүү дээ.
-Дасгал хөдөлгөөн, биеийн идэвхтэй байдал нас уртасгадаг гэдэг. Жишээлбэл, зүрхэнд тустай…
-Зүрх бол тодорхой тоогоор агшихаар программчлагдсан байдаг. Түүнийг нь дасгал хийж бүү үр. Түүний нөөц зүрхний агшилтыг ашиглах чадвараас үл хамааран дуусна. Энэ нь яг л өөрийнхөө машинаар хурд хэтрүүлэн давхиснаар машиныхаа насыг уртасгаж байгаатай адил.
Урт наслахыг хүсч байна уу? Үдийн хоолны дараа багахан хэмжээний нойр авч бай.
-Мах бидний эрүүл мэндэд хортой юу?
-Юу ч мэдэхгүй хоол судлаачид итгэж байхаар хоол хүнснийхээ цаад мөн чанарт нэвтрээд үз. Үхэр юу иддэг вэ? Өвс. Энэ бол ургамлан хоол хүнс. Түүний мах бол өвсийг дахин боловсруулсны үр дүн. Тиймээс хэрчим үхрийн мах таны биед ургамлан хоол хүнсийг ачаалах шилдэг арга мөн.
1 comment
Tamar unen ugs ve bi yag I’m mayagaar bandaged