12 орд дотроос хамгийн хэцүү 5 орд байдгийг хүн болгон мэднэ. Тэдгээрийг байр болгон жагсаавал нэг иймэрхүү.
№5 Матар
Харьцахад төвөгтэй орд. Зөрүүдлэл бол түүний хоёр дахь нэр. Тэд сэтгэлд нь нийцэхгүй юмыг хэзээ ч хийхгүй. Матрууд бусдад хүндлэлтэй хандана гэж байхгүй. Тиймээс түүний ойр хүрээллийнхэн байнгын хавчигдмал байдалд ордог. Тэд уйтгар, гунигийг тэвчдэггүй болохоор өөрийгөө хамгийн хүчтэй гэсэн хүмүүсээр хүрээлүүлдэг. Хэрвээ та матруудад дурласан бол нэлээд их тэсвэр, тэвчээртэй байх шаардлагатай.
№4 Хумх
Харьцахад нэг л өвөрмөц хүмүүс. Тэд зөвхөн өөрийнхөө үзэл бодлыг л үнэлдэг. Өөрийгөө зөвтгөхийн тулд хэн нэгэн буруутныг маш амархан олчихож дөнгөнө. Хумхынхан онцгой ухаалаг ч заримдаа сэтгэлийн хөөрөл нь түүнийг давч, хамгийн үнэнч гэсэн зүйлээ хаяад явж мэднэ.
№3 Ихэр
Ихрүүдийг хэн нэгэн хаа нэгтээ байнга чирч байдаг. Тэд нэг газраа удаан сууж чаддаггүй. Тиймээс ч алдартай 3-р байранд оржээ. Чалчаа, эрх, дураараа. Хүнд хэцүү үед юу ч болоогүй мэт царай гаргаж, хэнтэй ч салах ёс гүйцэтгэхгүйгээр үдэшлэгт оролцохоор ч явж мэднэ. Бусдын бодол санаа тэдний хувьд хий хоосон цуурай. Толгойд нь олон уран сэтгэмж эргэлдэж байдаг. Тэд хортой. Нэг л баригдвал та тэдний хорлолд өртлөө гэсэн үг.
№2 Хонь
Хэтэрхий дав дув хийсэн, тэсвэргүй хүмүүс. Хэдэн жилээр барьсан бүхнээ 15-хан секундын дотор нурааж ч мэднэ. Энэ нь ажил дээр ч, харилцаан дээр ч ажиглагддаг. Тэд үргэлж үнэн зөв байдаг. Хэрвээ тэдний буруу байвал та зөв л гэхээс өөр аргагүй. Ийм л энгийн дүрмийг амьдралдаа хэрэгжүүлдэг. Харин та хонинуудад дурласан бол тайван амгалан байдал гэр бүлд хоёроос илүү хоног үргэлжлэхгүй гэдэгт бэлэн байгаарай. Байнга л гал дөл дүрэлзэж байна гэдгийг сана.
№1 Хилэнц
Хорон, хэцүү ордууд дотроо хамгийн зэвүүн нь. Тэд үргэлж хүссэн бүхэндээ хүрч байдаг. тэдэнд боломжгүй зүйл гэж үгүй. Дэлхий ертөнцөд харгис ханддаг, супер хувиа хичээгч, өс хонзон санагч. Тэдний хувьд хүмүүс бол хувийнх нь өмч хөрөнгө. Тиймээс та тэдний торонд орлоо л бол мөнхийн боолчлолд орлоо гэсэн үг. Энэ ордын төлөөлөгчтэй ямар ч харилцаа үүсгэсэн хүндхэн үр дагавар амсана л гэж мэд.
4 comments
Шал худлаа энэ өөрийнхөө муу ордыг бичсэн бололтой миний найз хилэнцимйнх хамгийн сайн бас матрын бүрч мундаг
шааал худлаа байна
yaag unen bololtoi…hilenstiin shulam shig yumnuud uchnuun bna… yu ch chadahgui baij bas zaah durtai kkk
hilenciih