09Америкийн биологичид цэнхэр халимыг ав хийж буй гүнээсээ хамааран баруун, эсвэл солгой болон хувирдгийг тогтоожээ. Цэнхэр, хөх халим нь дэлхийн хамгийн том амьтанд тооцогддог. Тэдгээрийн урт нь 33 метр, жин нь 150 тоннд хүрдэг бөгөөд хавч хэлбэрт жижиг загас зэргээр хооллодог аж.
Цэнхэр халим амаа том ангайлан аль болох их ус залгилж, дараа нь түүнээсээ хоол хүнсээ шүүж авдаг байна.
Харин Орегоны их сургуулийн Ари Фридлендерээр удирдуулсан тэнгисийн биологичдын шинэ судалгаагаар Өмнөд Калифорнийн эргээр идээшдэг цэнхэр халимнууд ангийн хоёр төрлийн стратеги хэрэглэдэг болохыг тогтоожээ. Зарим нь ангийнхөө өмнө тэнхлэгээрээ нар буруу эргэдэг бол зарим нь зөв эргэдэг аж. Тэдгээрийн олонх нь буюу 57 хувь нь баруун бол 43 хувь нь солгой байжээ.
“Тэд олзоо баруун нүдээрээ ажигладаг болохоор солгой тал нь илүү хөгжсөн гэж үзэж байгаа” хэмээн судалгааныд оролцогч өгүүлсэн байна. Түүнчлэн “Хэрвээ халимнууд олз руугаа ойртмогцоо баруун тийш эргэсэн бол түүнийгээ алдаж, амжилт олох магадлал нь багасах байсан” гэжээ.