БНХАУ-ын дарга Си Жиньпин иргэддээ хандаж, жорлонгийн хувьсгалаа үргэлжлүүлэхээр болсноо саяхан зарласан билээ. Энэ нь дотоод аялал жуулчлалыг хөгжүүлэх, амьдралын чанарыг сайжруулахтай холбоотой гэнэ. Хятадын удирдагчийн хэлж буйгаар “жорлон гэдэг жижиг асуудал бус, соёл иргэншилт хот, тосгодын чухал үзүүлэлт” гэнэ.
Ийнхүү Хятад улс 2015 оноос анх эхлүүлсэн “жорлонгийн хувьсгал”-аа үргэлжлүүлэхээр болж байна. Анх энэхүү хувьсгалыг эхлүүлснээс хойш цэвэр, орчин үеийн, үнэгүй нийтийн 68 мянган жорлонг суурилуулах, тохижуулахад 20 тэрбум буюу гурван тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Гэвч тус улсын удирдлагууд дахиад гурван жилийн хөтөлбөр явуулах хэрэгтэй гэж үзэж, 2020 он хүртэл 47 мянган шинэ жорлон барих, 17 мянган хуучин жорлонг тохижуулах зорилт дэвшүүлжээ.
Бие засах газар бол тухайн улсын нүүр царай
Хятадууд тав тухтай, үнэгүй, цэвэр бие засах болсон нь саяхан. 2008 оны Бээжингийн олимпийн өмнөхөн Хятад улсын нийслэл энэ асуудлаар асар том ажил эхлүүлсэн юм. Энэ цагаас эхлэн “жуулчдын бие засах газрын хувьсгал”-ыг эхлүүлсэн гэхэд болно.
Хятадад бараг бүх хувийн байшингууд өөрсдийн гэсэн бие засах газаргүй, хэдэн байшин дундаа нэг бие засах газартай байв. Үүнээс гадна бие засах газрууд 1990-ээд оны дунд үеийг хүртэл эрүүл ахуйн зохих ёсны хэм хэмжээнээс хол байсан бөгөөд шалан дээр гаргасан нүх төдий зүйл байжээ. Бие засах газрын ийм нөхцөлд гэдэсний халдварт өвчин, хорхой шавж, шимэгч их тархдаг байлаа. Тэр ч бүү хэл барууны орнуудаас ирсэн жуулчдын хөтөч тайлбарт Хятадын нийтийн бие засах газрын талаар урьдчилан сануулдаг байлаа.
Харин хятадууд энэ асуудлыг орхигдуулалгүй, асуудалд ажил хэрэгч, үндэслэлтэйгээр хандсаны хүчинд нэлээд өөр болгож чаджээ. 1993 онд тус улсад ариун цэврийн наад захын шаардлага хангасан бие засах газар ердөө 7.5 хувьтай байсан бол 2014 онд энэ тоо 76.1 хувьд хүрчээ. Харин 2020 он гэхэд 85 хувьд хүргэхээр төлөвлөж байна.
Өнөөдөр Хятадын уламжлалт хороолол болох хутунд бараг хүн бүр цэвэрхэн, дулаахан бие засах газарт үнэгүй орох боломжтой. Энд нутгийн иргэдээс гадна дэргэдүүр нь өнгөрсөн хүн бүр бүлээн усаар гараа угааж болохоор болжээ.
Нийтийн бие засах газрын хаалганд заавар, анхааруулга тавьж эхэлжээ
Бие засах газрыг хятадууд зөв, цэвэр нямбай ашиглаж чадахгүй байдал нэлээд газар авчээ. Тиймээс Хятадын засаг захиргаа сургалтын кампанит ажил явуулж, суурин газар бүрт “бие засах соёл”-ын уралдаан хүртэл өрнүүлж байжээ.
Энэ онд 33.5 мянган шинэ бие засах газар байгуулах зорилт тавьжээ
Жуулчдын дэд бүтцийг сайжруулах зорилгоор 2015 оноос авсан “жорлонгийн хувьсгал” ийнхүү дахин гурван жилээр үргэлжлэхээр болж байна. Тус улс энэ онд жуулчдын бүх бүс, жуулчдад зориулсан ресторанууд, аялал жуулчлалын цогцолборуудад 33.5 мянган шинэ бие засах газар барьж, 25 мянган бие засахыг сайжруулах зорилт тавин ажиллажээ. Тус улсын аялал жуулчлалын газрын дарга Ли Циньцаогийн хэлснээр бүх хүн хангалттай тооны, үнэгүй, цэвэр бие засах газраар хангагдсан байх ёстой бөгөөд үүний үр дүнд ч хяналт тавьж ажиллах ёстой гэжээ.
Тус улс зөвхөн эдгээр шинжүүдээс гадна хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, хүүхдүүдтэй эхэд зориулсан, дулааны систем, агааржуулалт бүхий бие засах газар зэрэгт анхаарч ажиллаж байна.
11 comments
халиунаа гэж ямар юм байдаг юм вэ одоо наад топ энэ тэр гэдгээ болио утга алга
Солонгост ажиллаж байхад миний ажиллаж байсан байшингийн гадна фасадны шил наадаг үйлдвэрээс 2 солонгос Монголд ирж ажиллаад Солонгостоо эргэж ирээд бидэнд ярьж байгаа юм: -Танай Монголд Хоол хүнс, идэх юм хангалттай олдож байлаа, элбэг дэлбэг юмаа. Харин тэр идэж уусан зүйлээ хаях газар бараг байхгүйтэй адил , мөн хэцүү байсан шүү гэж ирээд л толгойгоо сэгсрээд тогширч байж билээ. Энэ бол 2003 оны яриа. Одоо мөн хэвээрээ манайх. Ийм хувьсгал хийх юмсан. Дорнодод үдийн үед дунд насны бусгүй хүн гудамжинд суугаад хээв нэг “халуу оргиулчихаад” босоод явж байсан
Гадаах “О”-ийн асуудлыг яаралтай шийдэхгүй бол бид өөрсдийнхөө ялгадасанд хордож үхэцгээж эхлээд байгаа шүү.
бүхэл бүтэн, тэрбум хүн амтай хятад улс ийм сайхан орчин үеийн жорлонгоор солиод хүн амаа эрүүлжүүлээд байхад, манай монголын авилгалчид ичих ч үгүй, утаагүй зуух, био жорлон гэж хуцсаар байгаад , монголыг 30н жил сүйрүүллээ, зүгээр наад айлууддаа дэд бүтэц холбоод мини хаусын зээл өгөөд, эсүүл байранд оруулалдаа, зүгээр өнөө маргаашаа бодож мөнгө идсээр байтал, хэдэн үеэрээ баастайгаа хутгалдаж амьдрах болчоод байна, нээрэ 3хан сая хүн дээр утаагүй зуух, био жорлон ч гэх шиг нээрээ үнэн туршилт явуулчих юмаа, бүх л хотоо хүн амаа байранд оруулж байна шдээ авилгалчиддааа
Манайх энэ тал дээр анхаарах хэрэгтэй бгаа юмаа. Ялангуяа гэр хороололд нийтийн боловсон жорлон шийдэмээр . Айл бүхэн нэг жорлонтой . Энэ хэрээр агаар , хөрс маш ихээр бохирдож бгаа.
Манайд жорлонгоос болж гэр хороололд хөрсний бохирдол ихсэж янз бүрийн халдварт өвчин их гарч хүн ам ни халдварт өвчин тарааж явж бгаа шүү дээ.янз бүрийн нэртэй халдварт өвчин ихсэж бнаа,ялангуяа хавар,зун,намар цагт.мөн агаарын бохирдол мааш их болсон.мөн гудамж талбай,гэр хороололын гудамжаар хог шороо мааш их,үүнээс болж гол горхи урсгал усанд хог шороо дүүрчихсэн энэ ни мөн л өвчний уурхай юм даа.хотын үер усны ус зайлуулах далан нилэнхүйдээ хог шороогоор дүүрчихсэн ийм л өнгө төрхтэй байх юм.хятад шиг жорлонгийн хувисгал хийх ч юу л бол,ард түмэн ядуу тарчиг ажил орлогогүй 30 жил улс ороноо сүйрэлийн ирмэгт аваачаад хаячихсан улс боллоо доо.хөөрхийс дөө зайлуул
монголд нийтийн жорлонг үнэгүй болгох хэрэгтэй
mongol bol hamgiin hogiin uls
Монголчууд жорлон гэхээр пүү паа болдог хэрнээ тэр байдлаа засхаыг мэддэггүй нь муухай. Зарим хүмүүс жорлонд бие засаж чаддаггүй. Жорлонг сайжруулах нь нийгэмийн эрүүл мэндийг сайжруулах,соёлч байдалд сургах,орчиноо хамгаалахад нэн чухал учраас Эрүүл мэндийн яам, Байгаль орчины яам,МХЕГ хамтарч олигтой ажил зохиомоор
яиХтад бол үнэхээр гайхамшиг.Ард түмэн ийм ухаалаг .хүчирхэг төртэй байхад сайхан амьдрахаас яах вэ..Аагаарын бохирдлбг жорлонгоосоо эхэлмээр.Гэр хорооллын жорлонд том өөрчлөлт хийх.ниитиин жорлонг үүнэгүйболргох нь зөв.Үүнииг улсаараа хийх хэрэгтэй.Жорлон бол одоо манайд агаарын бохирдлоос дутуугүй эрүүл мэндын дайсан болоод бна.Үүнийг бүх нийтийн үүлс болгож хувьсгал хийцгээё.ЗГ аас аймаг орон нутаг дүүрэгүүдэд дмаалгавар өгч төсөв зардал.уралдаан карлан ажил маар брна шүү
жорлонгийн асуудлаас болоод жуулчид монголд ирэх дургүй байдаг, тэд гадаа шээж чаддагүй, цаасгүй бааж чаддаггүй улсууд харин бид яаж ийгээд өвс чулуугаар болгоод ирсэн улс, харин 21р зуунд энэ асуудлыг өндөр түвшинд шийдэх шаардлага гарч байна, гэр хорооллын жорлондоо гэр хорооллынхон живж байна шүү дээ