Саяхан л хүмүүс Алла Борисовнагийн цэцэгтэй алчуур зүүж, эмгэн болсон зургийг хараад Оросын тайзны хатан хааныг илт хөгширчээ хэмээн шагширцгааж байсан.
Тэгвэл хэдхэн хоногийн дараа домогт од улаан шаргал буржгар үсээ гайхуулан, загварлаг хувцсаар гангарч, нүдээ цэвэрхэн гэгч нь будаж гарч ирж, олныг алмайруулжээ. Тэрбээр ийм дүр төрхтэйгөөр Игорь Крутойн гэргий Ольгагийн төрсөн өдөрт хүрэлцэн ирсэн байна. Пугачевагийн шүтэн бишрэгчид домогт одоо хуучин хэвэндээ орсонд баярлахын зэрэгцээ яаж ийм хувирал үзүүлж чаддаг байна аа гэж гайхширч байгаа гэнэ.
Харин Пугачевагийн найзууд Алла гайхашруулах чадвартай болохоор энэ юу ч биш хэмээн тоохгүй байна. “Би ямар ч имижгүй болсон юм. Тиймээс та бүхэн намайг шинэ имижтэй болжээ гэж бодсон биз. Би зүгээр л Алла Пугачевагийн дүр төрхнөөс гарсан юм. Харин одоо зүгээр л амьдарч байна. Яг л Алла Пугачева шигээ” хэмээн имижээ хэрхэн хувирсан тухай Алла Борисовна ярьжээ.
Тэрбээр “Би турсан юм шиг харагдтал будаж чадна. Ийм зургийг хараад л та нар намайг гоо сайхны мэс засалд оржээ гэж ярих биз” хэмээн нэгэнтээ тэр ярьж байсан билээ.
Нүүрээ будаагүй, даруухан алчуур толгойдоо зүүсэн Алла Пугачева саяхан “Чи итгэхгүй дээ” хэмээх хөтөлбөрт гэр бүлийн аз жаргалын тухай ярилцлага өгсөн нь цуу яриа, олон дуулиан шуугиан дэгдээсэн билээ.
4 comments
Хөгшрөх юун муухай гэж. Хүн бүр л энэ насыг амьдарч байх хугацаандаа туулна. Хараад хүн аймаар зүйл харагдахгүй л байна. Харин хүн чанараа алдвал хамгийн аймшигтай.
Тийм шүү.
Манай хүүхнүүд ч гэсэн нөгөө тариа, түрхлэгээ орхичихвол үүнээс ч дор харагдана.
70 garsan emegtei harin ch tsoglog bn