Бидний ирээдүйн залгамж халаа болсон бяцхан үрсээ сайн хүн болж төлөвшүүлэхэд эцэг эхчүүдийг үүрэг оролцоо, үлгэр дууриалал маш чухал байдаг. Охин хүү хоёрын зан ааш, хувь хүний онцлог хоорондоо харилцан адилгүй учираас өөр арга барилаар хүмүүжүүлэх, зааж сургах хэрэгтэй болдогийг та анзаардаг уу. Ялангуяа эрэгтэй хүүхдийг хэрхэн сайн хүн болгон төлөвшүүлэх вэ. Энэ тухай бяцхан зөвлөмжийг хүргэе.

1. Түрэмгий занг нь зөв зүйлд чиглүүл
Хөвгүүд буу шийдэм, сэлмээр тоглож байгааг харахад харгис хэрцгий байхад суралцаж байгаа мэт санагдаж айдас төрүүлдэг ч, нөгөө талаас эр зоригт бяцхан хүү тань дэлхийг аврахыг мөрөөдөж байж ч болно. Тоглоомонд нь дүр оноож, түрэмгий занг нь чиглүүл. Цагдаа-дээрэмчин, баатар-мангас, супермэн-дайсан гэх мэтээр тоглоомыг нь баяжуулж хүүдээ үргэлж манай талын дүрийг өгвөл түүнд сайн мууг ялгаж сурахад тусална.

2. Эелдэг зангаараа үлгэр дууриал үзүүл
Юм буулгаж, нурааж байгааг нь хараад хатуугаар загнаж, шийтгээд байвал тэр том болоод алсдаа бүр ч чухал зүйлсийг “буулгаж, нураадаг” хатуу хүн болох магадлалтай. Тиймээс түүнд буруу зүйл хийсэн гэдгийг нь ойлгуулахдаа асуулт асууж, өөрөөр нь ойлгуулах замыг ашиглаарай.

3. Сайхан сэтгэлийг нь хөгжүүл
Охин хүүхэд цаанаасаа энэрэнгүй зөөлөн, тусархуу байдаг бол хөвгүүдэд энэ чанар нь арай дулимаг байдаг. Тэр нь ч аргагүй юм. Хүүдээ тоглоомоо бусадтай хуваалцах, өвтгөсөн зүйлээсээ уучлал гуйх, эвийлж аргадах, илэх зэргийг онцгойлон сургаарай.

4. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд нь сурга
Хөвгүүд дотогшоогоо хандлагатай. Гомдсон ч, сэтгэл нь өвдөж байсан ч дуугаа хураан тоглоомоороо оролдох нь бий. Том болох тусам энэ нь улам илэрхий болно. Энэ үед нь тэвчээртэй байж, тайвширсан хойно нь юу болсныг яриулах гэж үзээрэй. Эрэгтэй хүүхдийг загнах тусам дуугаа хураадаг тул бага наснаас нь эхлэн ярилцаж сурга. Дээрээс нь хүүгээ эрхлүүлж, өхөөрдсөнөөр хэт эмэгтэйлэг, эмзэг болгочихно гэж бүү ай. Тэднийг тэвэрч, гараас нь атгаж, үнсэж, нурууг нь илж, дэргэд нь байгаа гэдгээ үргэлж мэдрүүлж байгаарай.

5. Бохир заваанаас цаадхыг нь хар
Гараар нь дүүрэн шороо, гэрээр нь дүүрэн бохир байсан ч амар амгалан бай. Бохир зүйлсийг угаагаад л цэвэрлэчихнэ. Харин хүүгийн чинь хөгжилтэй хөөртэй дурсамжийг хэн ч эргүүлж өгөхгүй шүү дээ. Хэт цэвэр цэмцгэр байх гээд өөрийгөө ч хүүхдээ ч бүү зовоо. Тэр дотроо ямар гайхалтай агуу зүйл бодож байгааг бид тааж мэдэхгүй. Сахилгагүйтэх тусгай талбайг нь бэлдэж өгөөд, өөртөө байгаа эрч хүчийг зарцуулан эрх чөлөөтэйгөөр инээж хөөрөхөд нь туслаарай.

By updown

5 thoughts on “Эрэгтэй хүүхдийг хүмүүжүүлэх монгол ухаан”
  1. Мянган гадны номноос илүү Нэгийг дэвшүүлж дийдлэхгүй мянгыг мэдэх бол тэнэглэл

  2. хүүхдийн хүмүүжил бол бүх нийтийн хэрэг байсан юм. гэтэл эцэг эхийн хэрэг гэж сурталчлах болсноор дөнгөж амьдралд алхаж орж байгаа залуу үе үр хүүхдээ хүмүүжүүлэхэд ихээхэн алдаа гаргаж байгаа юм биш байгаадаа гэх сэтгэл төрөх болов. боловсрол гэдэг бол хүнийг хүндлэх, хайрлах том ухааныг хэлдэг бололтой. урьд бичиг үсэг мэддэг эцэг эх байгаагүй эрдэм мэдлэгийг заах, сургах ажлын арга технологийг эзэмшсэн багш л үүнийг хийдэг байсан юм. гэтэл өнөөдөр арга технологийг эзэмшээгүй эцэг эхэд багш нар ажлаа их түлхэдэг болоо юу гэх сэтгэл төрөх болж. ахмад үе амьдралд тохиолдсон сэтгэлийн зовлон хойшид эдлэж болох зүйлийг хэлж сургахгүй байгаагаас хойд үе маань өтлөх насаа бөөн сэтгэлийн тамтай бүү өнгөхөөгөөсэй

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн