Н.Байгалмаа хэмээх нэгэн бүсгүй тэмээгээр Европ руу гурван жил аялахаар өнөөдөр эх орноосоо мордлоо. Тэрбээр “Offroad mongolia” аялал жуулчлалын компанийн гүйцэтгэх захиралын албыг хашдаг аж. Түүний аяллын зорилго нь эх орноо сурталчлах бөгөөд анх наймдугаар сард аялах гэж буйгаа өөрийн цахим хуудсаараа зарлаж байсан юм.
Тэрбээр анх австрали хүн Монголоос Унгар хүртэлэх замыг морьтой туулсан тухай сонсож, энэхүү аяллын санааг гаргасан байна. Аяллын маршрутаар өдөрт 30 км зам туулахаар төлөвлөсөн аж. Мөн багийн гишүүдэд Бразиль, АНУ-ын аялагчид багтсан бөгөөд тэд Англи, Казахстан, Узбекистан, Туркменистан, Иран, Турк зэрэг Европын 12 орноор аялах ажээ. Аяллын баг нь гурван монгол, гурван гадаад хүний бүрэлдэхүүнтэй гэнэ.