Кембрижийн гүнгийн ахайтны нагац ах, 52 настай Гэри Голдсмит эхнэр Жули-Энн Голдсмиттэйгээ зодолдсон хэргээр шүүхэд дуудагджээ. Тэрбээр согтуу байхдаа эхнэрээ түлхтэл өнөөх нь газарт унасан байна.
Үүнээс өмнөхөн Гэри Голдсмит 10 дугаар сарын 13-нд Лондоныхоо гэрийн тэнд байхдаа эхнэр рүүгээ дайрсан буруутай гэдгээ хүлээжээ. Эхнэр нөхөр хоёр “Home House” сайн үйлсийн дуудлага худалдаанаас буцаж явахдаа таксинд хэрэлдсэн ажээ. Ингээд машинаас гарахдаа эхнэр нь түрүүлж нөхрөө цохитол хариуд нь тэр зүүн гараараа хүчтэй түлхжээ.
Вестминстер дэх эхний шүүх хуралдаанаар Гэри Голдсмит хийсэн үйлдлийнхээ төлөө уучлалт гуйсан байна. Шүүгч Эмма Арбутнот түүнийг хорих үндэслэлгүй гэсэн ч эхнэртээ цаашид хэрхэн хандсанаас бүх зүйл шалтгаална гэжээ.