Монгол улсад хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудлуудын нэг бол мэдээж ажилгүйдлийн түвшин өндөр байгаа явдал юм. 2017 оноос эхлэн бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо нэмэгдэх болсоныг Монголын үндэсний стастикийн хорооноос мэдээллэж байна.
Тодруулбал Монгол улсын хөдөлмөрийн насны нийт иргэдийн 9,6 хувь нь буюу 35 000 гаруй иргэн өнөөдрийн байдлаар ажилгүй байгаа юм. Үүнээс харахад эдийн засаг хүндрэлтэй энэ үед ажлын байрыг бий болгоно гэдэг хамгийн том бөгөөд чухал зүйл болжээ.
Тэгвэл хамгийн олон хүнийг ажлын байраар хангадаг шилдэг 10 н ажил олгогч үндэсний компаний талаархи мэдээллийг хүргэе
1.Говь
Монголын ноос, ноолуурын салбарын анхдагч “Говь” үйлдвэр нь 1981 онд Япон улсын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж эдүгээ 30 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа бөгөөд 1600 гаруй ажилтантай үндэсний томоохон үйлдвэрлэгч юм
2.ТЭСО
2003 онд анх үүсгэн байгуулагдаж маш богино хугацаанд хүнсний үйлдвэрлэл, гадаад худалдаа, дэд бүтэц, бүтээн байгуулалтын салбаруудад 10 гаруй охин компанитай болж үйл ажиллагаа нь тэлсэн Тэсо Корпораци өнөөдрийн байдлаар 1300 гаруй хүнийг ажлын байраар хангаж улс орны эдийн засаг хөгжил дэвшилд томоохон хөрөнгө оруулалтыг хийж байна. Тэсо Корпорацийн нийт ажилчдынд дундаж наслалт 24-30 бөгөөд идэр залуу хүмүүс Тэсо Корпорацид ажилд орох сонирхол маш өндөр байдаг гэнэ.
3.МОНОС ГРУПП
Монос Групп 1990 онд “Монос эм, гоо сайхны жижиг үйлдвэр” нэртэйгээр байгуулагдсан бөгөөд түүнээс хойш өргөжин тэлсээр 2004 оноос Монос Групп болсон юм. Өнөөдрийн байдлаар нийт 16 охин компанитай бөгөөд нийт 1300 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна.
4.Гацуурт
Монгол хүнд эрүүл хүнс уриатаагаар хүнсний салбарт үйл ажиллагаагаа явуулдаг Гацуурт ХХК нь өнөөдрийн байдлаар 1000 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна.
5.АПУ
1924 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний ууган үйлдвэрлэгчдийн нэг АПУ компани өдгөө 883 хүнийг ажлын байраар хангаж байна.
6. Талх чихэр
Монгол түмнийхээ хөгжил дэвшил, хийж бүтээхийн их үйлсэд хичээн тасралтгүй 30 гаруй жил хүнсний салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа “Талх Чихэр” ХК-н нь 600 гаруй ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
7.Өгөөж
Үндэсний гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч Өгөөж-Чихэр компани нь өнөөдрийн байдлаар 500 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компаний боловсон хүчин нь хамгийн тогтвор суурьшилтай ажилладаг гэдгээрээ ажил олгогч компаниудын дунд алдартай юм
8.Сүү
Монгол улсын Ууган үйлдвэр Сүү ХК нь 1958 онд анх нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор байгуулагдаж байжээ. Өнөөдрийн байдлаар СҮҮ хувьцаат компани нь 400 гаруй ажилтантай юм байна.
9. Эрдэнэт хивс
“Эрдэнэт хивс” ХХК нь манай орны шавхагдашгүй баялаг болсон,хивс үйлдвэрлэлтэнд маш тохиромжтой монгол хонины ноосыг боловсруулан,төрөл бүрийн хивс хивсэнцэр үйлдвэрлэдэг компани юм. Тус компанид нийтдээ 400 гаруй хүн ажил амьдралаа холбожээ.
10. Мах Импекс
1946 онд нийслэл хотыг мах махан бүтээгдэхүүнээр хангах чиг үүрэгтэй “Боловсон мах комбинат” нэртэйгээр байгуулагдаж өдгөө 71 дах жилдээ ажиллаж байгаа хүнсний ууган үйлдвэр Мах Импекс нь нийт 300 гаруй ажилтантай юм байна.
Нэг ажилтаны цаана нь нэг гэр бүл оршин тогтнож байдаг. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед Монголын мянга мянган гэр бүлийн ажил амьдралыг авч яваа үндэсний томоохон ажил олгогч компаниуддаа Монгол улсын нийт ард түмний өмнөөс талархал илэрхийлэх нь зүйтэй болов уу. Учир нь эдгээр компаниуд нь зөвхөн ажил олгоод зогсохгүй Монгол улсын эдийн засаг хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.