Өдгөө 24 настай тамирчин П.Орхон Монгол Улсын тав дахь дэлхийн аварга болж эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн юм. Уйгагүй хичээл зүтгэл, хөдөлмөрийнхөө үр шимийг дэлхийн дэвжээнд үзүүлдэг гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн жил Японы алдарт бөх Каорт Ичог ялж аваргын алтан медаль хүртэж байсан бол энэ жил “Парис-2017” ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-д түрүүлж, алтан медалийн эзэн болсон гээд түүний амжилтыг олон нийт андахгүй. Тэрбээр бэлтгэлийн үеэр нүд хөхөрсөн ч эх орныхоо төлөө зүтгэе гэсэн постийг твиттерт жиргэжээ.

By updown

7 thoughts on “ОУХМ П.Орхоны нүд хөхөрсөн ч” эх орныхоо төлөө зүтгэе” гэв”
  1. Орхонд гавъяат тамирчин цолыг нь өгмөөр юм аа.Дандаа манай жүдогийнхон авахаар өрөөсгөл байнааа

  2. Дэлхийн аварга болсон хүнд Гавъяат тамирчин цол өгдөггүй юмуу өөдгүй муу алаглагч жүдоч ерөэхийлөгч өө

  3. Дэлхийн аварга болсон хүнд Гавъяат тамирчин цол өгдөггүй юмуу өөдгүй муу алаглагч жүдоч ерөнхийлөгч өө

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн