УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан төрсөн өдрийг нүжгэр тэмдэглэжээ

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан 60 настай золголоо. Тэрбээр төрсөн өдрөө Тусгаар тогтнолын ордонд ойр дотныхонтойгоо нижгэр тэмдэглэж, тайлан тоглолтоо ч хийжээ. УИХ-д долоон удаа улиран сонгогдож, өвөрхангайчуудыг парламентадтөлөөлж буй УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан МАН-ын ахмад, туршлагатай улстөрчийн нэг. Түүний төрсөн өдрийн цэнгүүний нэр нь “60 уран бүтээлийн үдэшлэг”. Д. Лүндээжанцангийн төрсөн өдрийн баярт намын нөхөд болон ойр дотны хүмүүс нь оролцсон байна.
Д. Лүндээжанцан УИХ-ын гишүүн, хуульч гэдгээс яруу найрагч, уран бүтээлч гэдгийг нь мэдэх хүмүүсцөөхөн. Түүний зохисон олон сайхан дуунууд хит болж байсан. Тухайлбал, ханьдаа зориулсан “Зангаараа амраг” дуу нь одоо ч хит хэвээрээ байгаа билээ.
Эх сурвалж: undesten.mn