Том Жорж Буш АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр насалсан Ерөнхийлөгч боллоо. Энэ сарын 25 буюу өнгөрсөн бямба гарагт тэрээр 93 нас 166 өдөр болсон байна.

Ийнхүү тэрээр АНУ-ын 38 дахь тэргүүн Жеральд Фордын тогтоосон дээд амжилтыг эвджээ. Жеральд Фордын хувьд 2006 оны 12 дугаар сарын 26-нд 93 нас 165 хоногтойдоо өөд болсон юм.

Том Бушийн араас АНУ-ын хамгийн өндөр настай экс Ерөнхийлөгчдийн тоонд Жимми Картер 93 нас 55 өдөртэйгөөр явна.

Жорж Херберт Буш нь 1924 оны 06 дугаар сарын 12-нд Массачусетс мужийн Милтонд төрсөн. Тэрээр 1989-1993 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн