Пэрис Хилтон “Twitter”-тээ Бритни Спирстэй хамтдаа авахуулсан зургийг тавьжээ. Энэ зураг дээр Хилтон өөрөө гараа сунгаж зураг авсан аж. Уг зургийнхаа дор Америкийн од “11 жилийн өмнөх энэ өдөр Бритни бид хоёр селфиг зохион бүтээжээ” хэмээн бичсэн байна.

Харин олон нийтийн сүлжээний хэрэглэгчид язгууртан бүсгүйн энэхүү мэдэгдлийг хараад зүгээр суусангүй. Тэд Хилтоныг шүүмжилж, алдартай хүмүүсийн эрт үед авахуулсан селфинүүдийг тавьж харуулжээ.

Тэдний дунд Мадоннагийн 1985 онд хийсэн селфи, Пол Маккартнийн толины тусгалд өөрийгөө авсан зураг, Жаклин Кеннеди нарын зураг ч орсон байна.

By updown

One thought on “Пэрис Хилтон Бритни Спирстэй хамт селфиг зохион бүтээсэн гэжээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн