“Хүчирхийллийн эсрэг хамтдаа” зөвлөгөөн болов

Хүчирхийллийн аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрхээ хэрхэн хамгаалах, холбогдох хууль тогтоомжийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болох ялангуяа гэр бүлийн, хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсооход хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх зорилгоор “Хүчирхийллийн эсрэг хамтдаа” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд зөвлөгөөнийг нээж “… бид хүчирхийллийн тухай мэдээллийг эмзэглэж хүлээж авахаас илүүтэй урьдчилан сэргийлэх, хамгаалах бодит ажлуудыг хийх ёстой. Сүхбаатар дүүрэг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах байртай болох асуудлыг шийдвэрлэж, 2018 оны төсөвтөө суулгасан. Энэхүү зөвлөгөөнөөс Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох уриалга гарна. Уриалгыг бүх шатны байгууллагууд үйл ажиллагаандаа мөрдлөг болгох нь үр дүн юм” гэдгийг онцоллоо.

Зөвлөгөөнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, дүүргийн Улаан загалмайн хороо, “Лантуун дохио” ТББ, “Сайн үйлс” ТББ-ууд хамтран оролцож, мэдээлэл, судалгаа шинжилгээ, хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж,  цаашид хийх шаардлагатай арга хэмжээнүүдийнхээ талаар зөвлөлдсөн юм.

Энэ удаагийн сургалт зөвлөгөөнд иргэд, хүүхэд гэр бүлтэй хамгийн ойр ажилладаг 1-20 хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, ЕБС-ийн нийгмийн ажилтан, цэцэрлэгийн арга зүйч, сургалт хариуцсан холбогдох мэргэжилтэн болон СӨХ-ны ажилтнууд оролцов.

Эх сурвалж: СБД

One thought on ““Хүчирхийллийн эсрэг хамтдаа” зөвлөгөөн болов

  1. zochin 2017-11-21 21:57 at 21:57

    bid vmar ch huniig dotor n orson shig medehgui chang hashgirsan n hulgaich gedeg biz biniig toorolduulen jagsaal tsuglaan zohion baguulj bigaa ene humuusiig oorsdii n huchirhiileg ch bish gedegiig hen batlah yum be nuuree nuusan esvel mash huten tdaraitai ene nohodoos harin ch bolgoomjloh heregtei huuli changalj huchirhiilegchibiig mash hatuu shiitgeh heregtei gesen aguullagatai shaardlaga ogthon ch bihgui bigaag anzaarah heregtei harin ennii oron huuli huchii baiguullagiig shinenchilj alan hydagch huchihiillegchidiig tsaazaar avah hurtel changalah heregtei

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн