У.Хүрэлсүх: Дүү нартайгаа муудмааргүй байна

МАН-ын Их хуралаар намын даргад  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, тус бүлгийн дарга Д.Хаянхярваа нар өрсөлдөж буй. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхаа гишүүдэд эв нэгдэлтэй хуваагдаж талцалгүй ажиллахыг уриалахдаа ”  Л.Энэбиш агсны хэлсэн “Зүрхэндээ толботой явснаас зүсэндээ сорвитой явсан дээр. Бид хамтдаа илүү хол явна. Дүү нартайгаа муудмааргүй байна. Намынхаа эв нэгдлийг хангаж ажиллахын төлөө хичээх болно. Дахиж муудалцаж, хуваагдалгүйгээр төрийн ажлаа үргэлжлүүлье” гэлээ.

МАН-ынхан өмнө нь хамгийн  эв нэгдэлтэй, олгой хагарсан ч тогоон дотроо гэгчээр доторхоо гаргалгүй амаа хамхиж чаддаг тийм хүчин байсан ч энэ нь  тогооноосоо хальж хоорондоо талцах болоод удсан юм. Энэ хурлаар намын гишүүд эв нэгдлээ дахин бататгахаар зорьж буй бололтой.

 

2 thoughts on “У.Хүрэлсүх: Дүү нартайгаа муудмааргүй байна

  1. Зочин 2017-11-22 08:48 at 08:48

    Хүрэлсүхэд амжилт хүсье маш эв найртай хатуу чанга удирдлагаар намаа удирдаж эв нэгдэлтэй байгаарай энэ тэр фракц гэж аль нэгэнд тал засаж болохгүй эв нэгдэлтэй байна шүү танд амжилт

    Хариулах
  2. аааа 2017-11-22 09:46 at 09:46

    Дүү нартайгаа муудмааргүй байна гэдэг нь одоо юу гэж байгаан, хөрөнгө мөнгө хувааж идье гэсэн үг үү

    Хариулах

аааа-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн