МАН-ын Их хуралаар намын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, тус бүлгийн дарга Д.Хаянхярваа нар өрсөлдөж буй. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхаа гишүүдэд эв нэгдэлтэй хуваагдаж талцалгүй ажиллахыг уриалахдаа ” Л.Энэбиш агсны хэлсэн “Зүрхэндээ толботой явснаас зүсэндээ сорвитой явсан дээр. Бид хамтдаа илүү хол явна. Дүү нартайгаа муудмааргүй байна. Намынхаа эв нэгдлийг хангаж ажиллахын төлөө хичээх болно. Дахиж муудалцаж, хуваагдалгүйгээр төрийн ажлаа үргэлжлүүлье” гэлээ.
МАН-ынхан өмнө нь хамгийн эв нэгдэлтэй, олгой хагарсан ч тогоон дотроо гэгчээр доторхоо гаргалгүй амаа хамхиж чаддаг тийм хүчин байсан ч энэ нь тогооноосоо хальж хоорондоо талцах болоод удсан юм. Энэ хурлаар намын гишүүд эв нэгдлээ дахин бататгахаар зорьж буй бололтой.
2 comments
Хүрэлсүхэд амжилт хүсье маш эв найртай хатуу чанга удирдлагаар намаа удирдаж эв нэгдэлтэй байгаарай энэ тэр фракц гэж аль нэгэнд тал засаж болохгүй эв нэгдэлтэй байна шүү танд амжилт
Дүү нартайгаа муудмааргүй байна гэдэг нь одоо юу гэж байгаан, хөрөнгө мөнгө хувааж идье гэсэн үг үү