Өнөөдөр Их Британийн гүнж Елизавета, хунтайж Филипп нарын хуримын 70 жилийн ой тохиож байна. Английн уламжлалаар бол энэхүү хуримын ой нь цагаан алтан хурим юм.
Ийнхүү Елизавета ховорхон тохиох энэ ойгоо тэмдэглэж буй түүхэн дэх анхны хатан хаан болж байна. Тэгвэл 70 жилийн өмнөх буюу 1947 оны хайр дурлал, хуримын түүхэнд эргээд очицгооё.
Танилцсан түүх
Елизавета гүнж, Филиппс хунтайж нар хэрхэн танилцсаныг тэр хоёроос илүү сайн мэдэх хүн үгүй. Харин гол дүрийн хоёр баатар маань ч энэ нууцаа ил болгохыг тэр бүр яарахгүй.
З: Елизавета гүн Алладины дүрд, Маргарет гүнж гүнжийн дүрд тоглож буй нь. Гэрийн театрын тоглолтын үеэр ирээдүйн Эдинбургийн гүнтэй танилцсан байх магадлалтай.
Албан ёсны хувилбараар бол тэд 1934 онд Филиппийн үеэл эгч, Грекийн гүн Мария, Кентийн герцог нарын хуриман дээр танилцсан гэдэг. Кентийн герцог бол Елизаветагийн авга ах нь.
Гэхдээ хатан хааны гэр бүлийг мэддэг хүмүүс тэднийг үүнээс ч өмнө танилцсан байх гэдэг. Тухайлбал, гэрийн нэгэн тайлан тоглолтод ирээдүйн хатан хаан Аладдины дүрд тоглож, дүү нь гүнжийн дүрд тоглосон юм. Гэрийн театр Виктория хатан хааны үеэс хойш хааны гэр бүлд нэлээд алдартай байлаа. Энэ үед л тэднийг танилцсан байх гэж үздэг.
Хүнд жилийн шигтээ
З: 1947 онд Британи улс үнэхээр хүнд байдалд байлаа. Нэн шаардлагатай ихэнх бараа бүтээгдэхүүнийг картаар хуваарилдаг байв. Лондоны нэг дүүрэгт хүмүүс төмсөнд дугаарлаж буй байдал.
1947 онд Британи улс маш хүнд байдалд байсан. Дайн дууссан ч улсын өр нь ДНБ-ий 250 хувьд хүрчээ. Клемент Атлигийн лейборист Засгийн газар аль болох шинэчлэл явуулахыг оролдож байсан ч түүнийг хийх төсөв мөнгө ч байсангүй. Засгийн газар эдийн засгаа төвлөрүүлэхийг оролдож, бүхий л баялгийг аль болох шударгаар хуваарилах гэж байв. Гэвч нийтийн тэгш байдал гэхээсээ илүүтэй нийтийн сэтгэл дундуур байдалтай тулгарч байсан юм.
Энэхүү таагүй, хүндхэн нөхцөлд хааны гэр бүлд хурим болох нь ээ гэсэн зар тархсан байна. Хүмүүс ч хэдий хүнд байсан ч баярт бэлтгэж, чадах чинээгээрээ хичээж байлаа.
Жинхэнэ хунтайж, ардын гүнж
Дайны дараа хааны гэр бүл Нэгдсэн Вант улс, нөхөрлөлийн орнуудынхаа хамгийн их хүндлэл хүлээсэн институци байсан юм.
З: Елизавета гүнж, хунтайж Филипп нар албан ёсоор сүй тавьсныхаа маргааш
Ирээдүйн хатан хаан, тухайн үеийн Уэльсийн гүнж Елизавета ачааны машин унаж, машин гайгүй сайн барьдаг байв. Харин хунтайжийн хувьд залуухан, өндөр, сайхан, тэнгисийн зэрэг, язгууртны цустай бааатар байлаа. Сургуулийн сурагч охидын бараг тал хувь нь түүнд чихээрээ дурладаг байв.
Бөгж
З: George Pragnell гоёл чимэглэлийн фирмийн гол бахархал болсон Еливета гүнжийн сүйн бөгж. Үүнийг Филипп Маунтбатены дизайнаар хийсэн юм.
Хунтайжийн хувьд жинхэнэ ч нэг л зовлон байжээ. Түүнд мөнгө байсангүй. Түүний ээж Алиса Баттенбергская гүнж буюу Виктория хатны гуч охинд алдарт бриллиантан титэм өвлөж ирсэн аж.
1947 онд Алиса өөрийнхөө шилтгээнд амьдарч, үнэт эдлэл сонирхдоггүй байсан тул Филипп тэрхүү титмээс нь нэг чулууг нь тасдаж аваад л гоёл чимэглэлийн газарт очжээ. Мэдээж дэлхийн хамгийн үнэт гоёл чимэглэлийг эрт орой хэзээ нэгэн цагт өв залгамжилж авах залуу охины анхаарлыг татахаар бөгж хийлгэнэ гэдэг хэцүү байлаа.
З: Хатан хаан II Елизавета сүйн бөгжөө огт тайлдаггүй
Ээжийнхээ титмээс сугалж авсан бриллиант том байсангүй. Ердөө л гуравхан карат. (Одоогийн ханаар бол зургаан оронтой фунт). Тиймээс Филипп дизайн тал дээр нь нэлээд анхаарчээ.
Даашинз
З: Хатан хааны хуримын даашинз Букингемийн хувцасны үзэсгэлэнд
Тус улсад мөнгө, тансаг зүйл байсангүй. Харин ард түмэн нь баярыг хүсч байлаа. Засгийн газар ёслолын мөнгө байхгүй гэж хэлэх гэсэн боловч дараагийн сонгуулиас өмнө тэднийг огцруулчихна гэж айгаад дуугүй болжээ.
З: Сувдаар чимэглэсэн хуримын даашинз
Ирээдүйн хатан хаанд даашинз хэрэгтэй байдаг. Түүнд даавуу хэрэгтэй. Гэтэл үүнийг ч бас картаар олгож байв. Ингээд олон залуу эмэгтэй гүнжид даавууны купоноо илгээж, түүгээр шинэ, гоёмсог даашинз урлахаар болжээ.
Ингээд хандивын купон хэдэн мянгаар цугларсан байна. Гэтэл хууль ёсоор бусдын картыг ашиглаж болдоггүй тул Елизавета өөрийнхөө картыг ашиглаж, парламентаас түүнд хуримын даашинзанд 200 нэмэлт купон гаргаж өгчээ.
Энэ үеэр даашинзны торгыг дайсан Японы хүр хорхойгоор хийсэн байна гэх шуугиан ч гарч байсан аж. Харин азаар тэрхүү торго нь Хятад хүр хорхойнх байж, шуугиан намжжээ. Даашинзны дизайныг Норман Хартнелл гаргасан байна.
Хартнелл даашинзны загвараа асар өндөр нууцлал дор гаргасан аж. Гүнж хуримынхаа нүүр будалтыг өөрөө хийжээ.
Хуримын бялуу
MCVITIE&PRICE фирм Елизавета, Филипп нарын хуримын бялууг хийсэндээ одоо ч бахархдаг.
Английн уламжлал хуримын уламжлалт бялуугүйгээр бол утгагүй. Гэвч үүнд асар их хэмжээний элсэн чихэр, цөцгийн тос, гурил, хатаасан жимс хэрэгтэй. 1947 онд Британид эдгээр хүнс хомсдолтой байлаа. Гүнжийн хуримын бялууны орцыг бараг дэлхий нийтээрээ цуглуулж өгсөн юм.
З: Британид хатаасан жимсийг Австралиас нийлүүлдэг байв.
Британийн нөхөрлөлийнхөн, колониуд бүгд л хааны гэр бүлийг өөрсдийнхөө гишүүн гэж үздэг байсан.
Тиймээс Канадаас гурил, Ямайкаас ром дарс, Шинэ Зеландаас цөцгийн том нийлүүлжээ. Харин Австрали улс энэ асуудалд илүүтэй анхаарсан. Скаутын охид хандив цуглуулж, Лондон руу хатаасан жимс, чимэглэлийн жимс, элсэн чихэр зэрэг бялуунд нэн шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг нийлүүлжээ. Ийнхүү 2.74 метр өндөр, олон давхар бялуу хийгджээ.
Титэм, сувд, цэцэг
З: Хатан хааны хуримын цэцгийн хувилбар
Дутагдал гачигдалтай байсан тэр цагт Филипп хунтайж ээжийнхээ титмийн чулууг авч, бөгж хийлгэсэн. Харин ордон даяар эрж сурсны эцэст хаанаас ч юм сувдан сондор олж авч, хуримын цэцэг хийлгэжээ.
З: Сүйт бүсгүйн найзууд цэцэгтэй хэрнээ гүнж өөрөө цэцэггүй байжээ.
Энэ зургаас харахад гүнжийн найзууд бүгд цэцэг барьсан хэрнээ сүйт бүсгүйн гарт цэцэг байхгүй нь харагдана. Уг нь түүнийг Вестминстерийн сүмд ороход гарт нь цэцэг байсан гэлцдэг.
Цэцэг хаачсаныг хэн ч мэдэхгүй ч нэгэн албат нь сандарч байгаад хаа нэгтээ орхисон, олдоогүй гэх яриа байдаг.
З: Энэ бол гэрлээд долоо хоносны дараах зураг.
Хатан хааны титэм
Гүнж Елизавета хуримынхаа өдөр “Залаат” хэмээх титэм зүүжээ. Өдгөө ч энэхүү титэм хатан хааны хамгийн алдартай үнэт эдлэлийн нэг байдаг. Цагаан, хар алтаар хүрээлсэн, 488 бриллианттай титэм юм.
З: Энэ бол Еливетагийн эмээ, Мэри хатны ач охиндоо хуримынх нь үеэр бэлэглэсэн титэм.
Бэлэг
Залуу хос 2500 гаруй бэлэг хүлээн авчээ. Хааны гэр бүл анх удаа зөвхөн найз нөхөд, хамаатнууд нь бэлэг барина гэсэн бичигдээгүй хуулиас татгалзсан юм.
З: Шинэ Зеландын Засгийн газраас хуриманд зориулж, ийм ширээ бэлэглэжээ.
Зарим бэлэг нь үнэхээр хүмүүсийн дургүйцлийн төрүүлэхээр байсан юм. Тухайлбал, Энэтхэгээс Махатма Ганди өөрийнхөө гараас ороолт нэхэж бэлэглэжээ. Уг ороолтны яг голд “Энэтхэгт эрх чөлөө” гэж бичсэн байв.
Түүнчлэн хилийн чанадаас Египетийн хаан Фарук алтан сондор, Хятадын Ерөнхийлөгч Чан Кай Шигээс “давхар баяр баясгалан” гэсэн ханз бүхий хятад шаазангийн цуглуулга, XII пап Пийгээс шоколадны эртний хос аяга зэргийг бэлэглэжээ.
Хатан хааны гэр бүлээс төрөл төрөгсөд нь гоёл чимэглэл маш ихийг бэлэглэсэн байдаг. Харин гэрийнхнээс нь номын тавиур, хээрийн аяллын сагс зэрэг бэлэг иржээ.
Албатууд нь нэхмэл цамц, хос оймс зэргийг бэлэглэж байв. Бэлгийг Сент-Жеймсийн ордонд олон дэлгэж үзүүлсэн бөгөөд 200 мянга гаруй хүн үзэж сонирхсон байдаг.