Харүмафүжи Д.Бямбадорж Таканоива А.Баасандоржийг  толгой руу нь пивоны шилээр цохиж хүнд гэмтэл учруулсан тухай мэдээлэл олны анхаарлын төвд байгаа. Өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн гол буруутан байсан Их аварга  Д.Бямбадоржийн үүсгэсэн энэ хэргийн үнэн илэрч Таканоива А.Баасандорж болон түүний дэвжээний багш Таканохана Ояката нар худал сенсац тарьсан нь ил болоод байна. Өөрөөр хэлбэл, Таканоива А.Баасандоржийг шар айрагны шилээр цохисон нь ор үндэслэлгүй бөгөөд гавал нь  цуурч хүнд гэмтэл учирсан гэх Японы шүүх эмнэлгийн дүгнэлт, тодорхойлолтыг багш Таканохана Ояката нь хуурамчаар үйлдүүлсэн нь илэрчээ. Магадгүй маргаан, зодооныг санаатай зохион байгуулсан уу гэдэг асуулт хүртэл тавигдан шалгах магадлалтай байгаа юм байна.  Тухайн үед маргалдсан нь үнэн боловч заамдалцаад өнгөрсөн гэнэ. Уг нь Харүмафүжи Д.Бямбадорж асуудал үүссэний маргааш уучлал хүсч, ойлголцохоор Таканохана Оякатагийн дэвжээнд зугтжээ.

Энэ асуудлаар сүмогийн их аваргууд  Харүмафүжиг  пивоны шилээр цохиогүй болохыг нь баталж  мэдээлэл хийсэн билээ. Тухайлбал, Асашёру Дагвадорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан “пивоны шилээр цохиогүй юм билээ. Пивоны шил лав биш” хэмээж байсан бол Хакухо М.Даваажаргал японы хэвлэлд өгсөн ярилцлагадаа тухайн үед хамт байснаа хэлж, шар айрагны шилээр цохиогүй болохыг баталж байв.Тэгвэл тархиндаа гэмтэл авсан гэх Таканоива А.Баасандоржийг лонхоор цохисон гэх мэдээлэл ор үндэслэлгүй аж. Тэд маргалдсан нь үнэн боловч ийм сенсац дэгдээх болсон шалтгаан нь А.Баасандоржийн багштай шууд холбоотой болох нь баримтаар ил болжээ.

Таканохана Ояката Монголын хоёр сумочийг маргалдах төдийг асуудлыг ийнхүү ашиглах болсон  шалтгаан нь удахгүй Сумогийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшихээр бэлдэж буйтай холбоотой юм байна. Тэрбээр сумогийн ертөнцөд хамгийн хорчин гэдгээрээ алдартай нэгэн аж. Эл хэрэгт зөвхөн Монголын хоёр сумоч бус Таканоива А.Баасандоржийн багш Таканохана Ояката болон шүүх эмнэлэг, дүгнэлт гаргасан эмч нь хүртэл гэрч, сэжигтнээр татагдан хамрах хүрээ нь тэлсэн байна. Одоогийн байдлаар Харүмафүжи Д.Бямбадорж цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөөд байгаа мэдээлэл байна.

.

 

By updown

3 thoughts on “Монголын хоёр сумочийг зориудаар хагаралдуулж, Харүмафүжиг гүтгэжээ”
  1. Юу болохыг нь харзная, Баасандоржийн ах нь болохоор сакэгийн шилээр цохисон гэж хэлсэн байна лээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн