Говь-Алтай аймагт хүйтний эрч чангарч, зарим нутгаар хүчтэй шороон шуурга болж цас оржээ. Тус аймгийн Бугат суманд энэ сарын 10-11-нд шилжих шөнө 03:47 цагийн үед хүчтэй шороон шуурга болж, таван ханатай гэр, халуун усны барилгын дээвэр нурсан байна. Монгол Алтайн нуруугаа даган 26-27 м/сек хүчтэй шороон болон цасан шуурга болсон ч ямар нэгэн хохирол учираагүй аж. Мөн Баян-Уул, Дэлгэр, Гуулин, Цогт, Цээл зэрэг сумдын нутаг 1-2 см цастай байна. Говь-Алтай аймагт 26-27 м/секунт хүрч шуурах энгийн үзэгдэл бөгөөд хавартаа 30 м/с хүрдэг аж. Цаашдаа тус аймгийн нутгаар хүйтний эрч шөнөдөө эрс чангарахын зэрэгцээ салхины хурд 16-18 м/сек байх төлөвтэй байна.