Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Шинэ зам”-д Тоёото Альфард маркийн автомашины жолооч хурд хэтрүүлсний улмаас онхолдсон хэрэг өчигдөр орой 22 цагийн орчимд гарчээ. Жолоочийн хэвийн байдал хэвийн бөгөөд албаны хүмүүсийн хэлснээр хурдаа тохируулж явахыг анхаарууллаа. Мөн ойрын өдрүүдэд хүйтний эрч улам чангарч, хальтиргаа гулгаа ихсэх магадлалтай тул хальтиргаа гулгаанаас сэрэмжилж, зуны дугуйгаа солихыг жолооч нарт анхааруулав.